Харри Франкфурт

Буллшитийн тухай

Харри Франкфурт тус бүтээлдээ Буллшит гэж юу болох, энэхүү Буллшит хүмүүсийг хэрхэн төөрөгдүүлдэг тухай өгүүлжээ. Түүгээр ч барахгүй буллшитийг хэрхэн таниж мэдэх тухай дурдаад зогсохгүй сөрөг үр дагаварыг нь тодруулан гаргажээ.
Тус бүтээл анх 1986 онд Раритан сэтгүүлд хэвлэгджээ. Харин 2005 онд худалдаанд гарснаасаа хойш 400,000 хувь борлуулагдаад байгаа бөгөөд The New York times-ийн бэстселлерт 27 долоо хоногийн турш багтсан.

Буллшитээр хүн өөрийгөө сонирхолтой болгож болно. Худал ч биш, үнэн ч биш дэмий яриа гэж байдаг. Тийм буллшит
яриа хүний сэтгэлийг төөрөгдүүлдэг. “Найр наргианы” үеэр буллшит ярих тийм ч муу зүйл биш. Харин хэлцэл наймаан дээр бол өөр...

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хүмүүс бие биеэ танихгүй, хэзээ ч харж, сонсоогүй байсан ч харилцаа холбоогоо батжуулахын тулд ашигладаг. Гэвч төсөөлж байсан харилцагч нь хэзээ ч байхгүй байх нь олонтаа. Ийм сүлжээнд хэн нэгний “найз” болсон бол бусдад үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж төрөх ба бичсэн зүйлд нь итгэдэг. Харамсалтай нь энэ нь цэвэр хууралт байх нь цөөнгүй.

Буллшитийг бичээд тарааж болдог. Интернэт, олон нийтийн цахим сүлжээ үүнд нэн тохиромжтой. Твиттерт буллшит, худал мэдээнүүдийг ёстой нэг дур зоргоороо тарааж болно. Цаг зуурын сэтгэл, уур бухимдлаа, санаанд орсон болгоноо, эсвэл буллшитийг хэдэн мянга дахин илгээж, өргөн хүрээнд тарааж болдгийг бид хэдийнээ мэдэх болсон. Илгээгч нь засгийн газар эсвэл их хурлын гишүүд байвал жинхэнэ аюул!

Буллшит биднээс сайн боловсрол, илүү их ардчиллыг нэхэж байна.
Бидний харсаар байтал буллшит, худал саармаг мэдээ баримтууд ардчилалд саад тээг болсоор байна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Харри Франкфурт , Орчуулагч: Г. Сугиррагчаа , Зөвлөх: Дамиан Миллер , Редактор: Г. Ариунцэцэг , Дизайнер: Б. Төгсжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 7,900₮,

ISBN: 9789997315007,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-08-13,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 84,

ХЭМЖЭЭ: 165 х 95 ММ ,

ЦУВРАЛ: Нухацтай сэдэв цуврал: III дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах