Энэ ном “ил цайлган”, “цагаан худал” гэж байдаг эсэх, түүнчлэн худал хэлэхийг зөвтгөж болох нөхцөл байдал үүсэж болох эсэх талаарх асуудлуудыг зоригтойгоор хөнджээ. Энэ зорилгоор Харрис худал хэлэхийн нөлөө, үр дүнг хайр дурлал, гэр бүл гэх мэт хувийн амьдралтай холбоотой орчин нөхцөл, улс төр, эдийн засаг гэх зэрэг олон нийтийг хамарсан орчин нөхцөл хоёрын аль алинд нь гүнзгийрүүлэн судалсан байна. Ёс зүйн талаас нь ч, аж амьдралын талаас нь ч авч үзэхэд, “сайн” буюу “цагаан” худлыг хэлэхээ зөвтгөхөөр гаргаж тавьдаг шалтаг шалтгаануудын маань ихэнх нь хүлээн зөвшөөрөх аргагүй зүйлс бөгөөд бид худал хэлэхээс аль болох татгалзах учиртайг Харрис энэхүү урт эсээгээрээ нотлохыг хичээж байна.
Сократын гайхамшигт сургаалуудын нэгэн адилаар, Харрисын гаргаж тавьсан санаанууд ч мөн хийсвэр онолын чанартай бус, харин ч хүний өдөр тутмын амьдралын асуудлыг өргөн хүрээнд хөндсөн шинжтэй байгааг энд онцолж дурдах нь зүйтэй. Иймээс ч түүний энэ бүх санаа, бодролууд маш ул суурьтай философийн эргэцүүлэл болж чаджээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй ажээ.
Хань ижлээ араар тавих, хэн нэгнээс урвах, санхүүгийн луйвар хийх, төр засгийн албан хаагчид авлигад автах, тэр ч бүү хэл хүний амь бүрэлгэх, аймаглан устгах зэрэг нь хүртэл “худал хэлэхэд бэлхэн байх” гэдэг ёс зүйн гажуудалд суурилдаг ажээ. Бусад хүмүүс худал яриад хэвшчихсэн тийм нөхцөл байдлуудад үнэнийг хэлдэг болсноор бид амьдралаа мэдэгдэхүйц энгүүн болгож, нийгмээ сайжруулж чадна гэдгийг Сэм Харрис энэ номоороо хэлж байна.
Buy