Мүраками Харүки

1Q84

Харүки Мүраками бол дэлхийн гоц хүн билээ. 1Q84 цувралын 1, 2 дахь дэвтэр нь японд гарсан даруйдаа ганцхан сарын дотор сая сая хувь борлогдсон бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Уншигчид Аомаме, Тэнго хоёрын учир битүүлэг түүх, хачирхалтай зэргэлдээ ертөнцийн аж төрөгсдөд ховсдуулан татагдсаар.
1Q84-н эхний дэвтэр бүхэлдээ оньсого мэт тайлагдашгүй нууцаар уншигчдын аазгайг хөдөлгөөд дуусдаг бол хоёрдугаар дэвтэрт бүх нууц тайлагдахгүй ч үйл явдал хангалттай ихээр өрнөнө.
Зохиолын гол дүрүүд болох фитнесийн багш Аомамэ, математикийн багш зохиолч Тэнго нар нөхцөл байдлын нөлөөллөөр аюултай шашны бүлэглэлийн далд удирдагч Little people-н аж төрдөг хоёр сартай зэргэлдээ ертөнцөд нэвтэрнэ. Дүрүүдийн уялдаа холбоог хүүрнэх энэхүү дэвтэрт Тэнго Аомамэ хоёр өөрсдийн амьдралыг цэгцэлж хоёр сартай ертөнцөд бие биеэ олох ёстой.
Энэхүү зохиолд дэлхийн зохиолч хэмээн өөрийгөө тунхаглах дуртай Муракамигийн ази сэтгэхүй магад хамгийн тодоор илэрдэг билээ. Гол дүрүүдийн хайр сэтгэл хүүхэд байхдаа гар гараасаа барилцсан нууцлаг хэдхэн хормоос улбаатай. Бүхэл бүтэн хорин жилийн турш учрах эсэхээ ч мэдэхгүй хэн нэгнийг сэтгэлдээ хадгалан хариу нэхэхгүй хайрлах нь боломжтой зүйл гэдгийг ази хүмүүс бид л хүлээн зөвшөөрч чадах бизээ.
Үлдэгдэлгүй


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Мүраками Харүки ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997310897,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2014-06-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 378,

ХЭМЖЭЭ: 222 х 222 х 222 ММ ,

ЖИН: 222.0 ГР,

ЦУВРАЛ: 1Q84 цуврал: II дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах