Hermann Funk

Studio [21]

Studio [21] сурах бичиг бол Герман болон өөр улс оронд герман хэлийг сурч буй насанд хүрэгчдэд зориулсан бүтээл юм. Энэхүү ном нь 3 үндсэн бүлэг 6 хэсгээс бүрдэх ба европын хэлний үнэлгээний В1 түвшин хүртэл хийгдсэн. Мөн герман хэлийг сурах, сургах цогц дижитал аргаар хийсэн гэдгээрээ онцлог төдийгүй суралцагч хаанаас ч ашиглаж болох юм. Тодруулбал: Сонсох хичээл, үзэх видео, нэмэлт дасгал, дасгалын хариу, мэдлэгээ шалгах сорил зэргийг багтаасан вэбсайттай бөгөөд үнэгүй ашиглах боломжтой.
Studio [21] герман хэлний сурах бичгийн B1.2 түвшний ном нь А1.1- B1.2 түвшинг судалсан хүмүүст тохиромжтой бөгөөд нэгдсэн дасгалын хэсэг болон 5 нэгж хичээл, 1 өртөөнөөс бүрдэнэ. Нэгж хичээл тус бүр ангид ажиллах 8 хуудас, давтан ажиллах 8 хуудас дасгалтай. Тодорхой сэдэв бүхий нэгж хичээлүүд нь яриа, эх, үгийн сан, хэлзүй, дуудлага дээр тулгуурлаж ярих, бичих, сонсох, уншиж ойлгох чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Энэ түвшинд байгаль орчин, ёс зүй, амьдралын үе шат, шилжилт хөдөлгөөн болон Европын нийгэм, улс төр, эдийн засгийн тухай сэдвүүдийг багтаасан. Өмнөх түвшинд судалсан сэдвийн хүрээ тэлэх төдийгүй эзэмших чадварын түвшин ахих юм. Нэгж хичээл бүрийн төгсгөл дэх өөрийгөө шалгах хуудсыг ашиглан үзсэн хичээлээ бататган шалгах боломжтой. Гурван нэгж хичээлийн дараа сурсан зүйлээ давтах, мэдлэгээ баяжуулах 1 өртөө байна. Дасгал даалгаврыг дарааллын дагуу гүйцэтгэх нь илүү үр дүнтэй ба үргэлжлүүлэн бие даан ажиллахад тохиромжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Hermann Funk , Christina Kuhn , Editor-in-chief: Maria Funk , Edited by: Dagmar Garve ,

PRODUCT DETAILS

PRICE: 22,000₮,

ISBN: 9789997313485,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-09-16,

FORMAT: Paperback,

PAGES: 172,

SIZE: 285 х 205 х 7 ММ ,

WEIGHT: 515.0 ГР,

Series: Studio [21] цуврал: B1.2

Image: sample content (inside page)

Sign up for newsletter