Hermann Funk

Studio [21]

Studio [21] сурах бичиг бол Герман болон өөр улс оронд герман хэлийг сурч буй насанд хүрэгчдэд зориулсан бүтээл юм. Энэхүү ном нь 3 үндсэн бүлэг 6 хэсгээс бүрдэх ба европын хэлний үнэлгээний В1 түвшин хүртэл хийгдсэн. Мөн герман хэлийг сурах, сургах цогц дижитал аргаар хийсэн гэдгээрээ онцлог төдийгүй суралцагч хаанаас ч ашиглаж болох юм. Тодруулбал: Сонсох хичээл, үзэх видео, нэмэлт дасгал, дасгалын хариу, мэдлэгээ шалгах сорил зэргийг багтаасан вэбсайттай бөгөөд үнэгүй ашиглах боломжтой.
Studio [21] герман хэлний сурах бичгийн B1.1 түвшний ном нь А2 түвшинг судалсан хүмүүст тохиромжтой бөгөөд нэгдсэн дасгалын хэсэг болон 5 хичээл, 1 өртөөнөөс бүрдэнэ. Нэгж хичээл тус бүр ангид ажиллах 8 хуудас, давтан ажиллах 8 дасгалтай. Тодорхой сэдэв бүхий нэгж хичээлүүд нь яриа, эх, үгийн сан, хэлзүй, дуудлага дээр тулгуурлаж ярих, бичих, сонсох, уншиж ойлгох чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Энэ түвшинд хугацаа товлох, өдөр тутмын амьдрал дахь асуудлууд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, өөрчлөлт, сургуулийн тухай сэдвүүдийг багтаасан. Нэгж хичээл бүрийн төгсгөл дэх өөрийгөө шалгах хуудсыг ашиглан үзсэн хичээлээ бататган шалгах боломжтой. Гурван нэгж хичээлийн дараа сурсан зүйлээ давтах, мэдлэгээ баяжуулах 1 өртөө байна. Дасгал даалгаврыг дарааллын дагуу гүйцэтгэх нь илүү үр дүнтэй ба үргэлжлүүлэн бие даан ажиллахад тохиромжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Hermann Funk , Christina Kuhn , Ерөнхий редактор: Maria Funk , Редактор: Dagmar Garve ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 22,000₮,

ISBN: 9789997313539,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-09-16,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 148,

ХЭМЖЭЭ: 285 х 205 х 5 ММ ,

ЖИН: 470.0 ГР,

ЦУВРАЛ: Studio [21] цуврал: B1.1

Номын мэдээлэл хүлээн авах