Мо Янь

Эргэлт

Мо Янь – Эргэлт (Хятад, 2010): Сүүлийн арван жилд Хятад шиг хурдан хөгжсөн улс тун цөөн гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз. Гэвч энэ хөгжил өндөр үнээр олдож хувь хүн, нийгэмд ихээхэн хохирол учруулсныг Мо Янийн энэ романд өгүүлжээ. Хятадаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болох Мо Янь энэхүү намтарчилсан тууждаа, соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн байна.
Номын эхний бүлэгт, уншигч, Мо Янийг санагдуулам гол хүүрнэгчээс гадна хоёр туслах дүртэй танилцана. Энэ туслах дүрүүд нь Мо Янийн ангийн хамгийн хөөрхөн охин, түүний ширээний найз байсан Лү Вэньли, Мо Яньтай олон талаараа төстэй Хэ Жиү хоёр юм. Мо Янийн нэгэн адилаар Хэ Жиү ч багшдаа хүндэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар сургуулиас хөөгддөг. Мо Янийн нэгэн адилаар Хэ Жиү ч нийгэмд зиндаа ахих арга замаа олохыг амьдралын гол зорилгоо болсон нэгэн ажээ. Үүнээс гадна, энэ хоёр хөвгүүн хоёулаа Газ-51 ачааны тэрэгт маш дуртай билээ. Номд дахин дахин дурдагдах, гурав дахь туслах дүр ч гэж хэлж болмоор энэ ачааны тэрэг манай хоёр хөвгүүнд эх оронч утга агуулгатай кинонуудыг сануулдгаас гадна, хөөрхөн охин Лү Вэньлигийн аав ч ийм машин жолооддог юм. Тодорхой хэлбэл, Лү Вэньли, Хэ Жиү, Газ-51 ачааны тэрэг гурвын хувь тавилан гол дүрийн хувь тавилантай гарцаагүй байдлаар холбогдож, харьцангуй шинэ үеийн Хятад орны түүхийг тольдон харуулна.

Энэхүү бяцхан номыг, нэг талаас, Хятадаас анх удаа Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн намтарчилсан тууж, түүхэн бүтээл гэсэн өнцгөөс уншиж болох ба нөгөө талаас энэ туужийг уран зохиолын тодорхой зарчмыг, тодруулж хэлбэл Мо Янийн бүтээл туурвих арга барил, онцлогийг тусгасан бүтээл гэж үзэн унших боломжтой юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Мо Янь , Орчуулагч: Б. Гэрлээ , Редактор: Александр Шнорбуш , Редактор: Н. Жавхлан , Редактор: Л. Навчаа , Б. Төмөр , Дизайнер: Н. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997313676,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-11-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 120,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 10 ММ ,

ЖИН: 106.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: IV дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах