Элис Манро

Сайн бүсгүйн хайр

Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиол нь анх 1996 онд “Нью Йоркер” сэтгүүлд Хайр, нууц, алуурчин нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа өдгөөгийн нэрээрээ буюу Сайн бүсгүйн хайр нэрээр уншигчдад хүрсэн билээ.
Манрогийн эхэн үеийн зохиолууд ихэнхдээ сэтгэлзүйн реализмын хэв маягаар бичигдсэн байдаг бол хожим нас ахихын хирээр тодорхой насныханд бус, аль ч насныханд хамааралтай илүү задгай хэв маягтай олон талын дүрслэлтэй зохиол бичих болжээ.
Сайн бүсгүйн хайр бол олон янзын хэв маягийг агуулсан онцгой бүтээл мөн юм.

Туужийн гол дүр Руперт Куйн бээр Энид бүсгүйтэй дунд сургуульд хамт суралцаж байжээ. Түүний эхнэр Жанет Күйн цэл залуугаараа эдгэшгүй бөөрний өвчин тусаж, өдөр өдрөөр үхэж байлаа. Энид урьд нь олон эдгэшгүй хүнд өвчтөнийг асарч сувилж байсан ч түүн шиг зэвүүцэл, дургүйцлийг төрүүлэх хорон үгтэй өвчтөнтэй таарч байсангүй. Хатагтай Күйн түүнд үхэхийнхээ өмнө нэгэн нууцыг дэлгэсэн нь Энидийг төөрөлдүүлж орхино. Тэр одоо хатагтай Күйний хэлсэн үгэнд итгэж хайртай хүнээсээ татгалзах аль эсвэл түүний хэлсэн бүхэн худал гэдгийг баталж хайрандаа үнэнч үлдэх гэсэн хоёр сонголтын дунд эргэлдэнэ. Хорон үгтэй Күйний хэлсэн бүхэн үнэн байсан ч магадгүй Энид хайрандаа үнэнч үлдэх ч юм бил үү. Ерөөсөө л хайртай хүнийхээ нүд рүү эгцэлж харж байгаад үнэнийг асуух хэрэгтэй. Гэвч Руперт түүнд үнэнээ хэлэх болов уу?
Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиолын ихэнх үйл явдал 1951 онд баруун өмнөд Онтариод өрнөнө. Нүдний эмч Д.М.Виллений учир битүүлэг үхэл хийгээд асарч буй өвчтөнийхөө нөхөрт нууцхан сэтгэл алдарсан Энидийн хайр сэтгэл энэ туужийн үйл явдлын цөмийг бүрдүүлнэ. Амьдралд ховор тохиох этгээд хачин асуудалд шийдвэр гаргах тухай өгүүлсэн энэ туужийн унших явцад үнэн хэрэгтээ тэрхүү шийдвэр гэгч зүйл нь уншигчдын шийдэх асуудал болон хувирна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Элис Манро ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997314093,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-06-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 120,

ХЭМЖЭЭ: 464 х 464 х 464 ММ ,

ЖИН: 464.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XI дэвтэр

ШАГНАЛ

Нобелийн шагнал 2013 он ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах