Pons-Monsudar Герман-Монгол, Монгол-Герман өврийн толь бичиг

2009 онд Монсудар хэвлэлийн газраас Герман-Монгол, Монгол-Герман өврийн толь бичгийг эрхлэн гаргасан билээ. Тэгвэл энэхүү нэмж засварласан хоёр дахь хэвлэлд монгол-герман хоёр талын үгсийн санд өргөн хэрэглээний үг хэллэгийг нэмж оруулсан ба хэлбэржилтийнхээ хүрээнд янз бүрийн утгатай үгсийн ард тайлбар оруулж өгснөөрөө хэрэглэгчдэд үгийн сонголт хийхэд нэлээд дөхөм болгосон. Энэхүү толь бичгийг герман хэл сурч буй хэн бүхэн хэрэглэх боломжтойгоос гадна монгол хэл сурч буй герман хүн ч ашиглаж болно.
- 41,000 гаруй өдөр тутмын болон өргөн хэрэглээний үг хэллэгээс гадна бүхий л салбарын үг хэллэг, хэлц үг, хэвшмэл хэллэгтэй.
- Монгол-Герман талын үгийн санг баяжуулахдаа салбар бүрийн төрөлжүүлсэн үгсээс түүвэрлэсэн 6000 гаруй үндсэн болон дэд толгой үг, хэлц үг, жишээ үгсийг нэмж оруулсан бөгөөд нийт 21000 гаруй толгой үг, 11029 жишээ, 3418 дэд толгой, 59 хэлц, 29000 гаруй орчуулгатай.
- Хэлц, жишээ, дэд толгой, зэргийн салаа утгыг нарийвчлан гарган, тайлбар хийж орчуулсан.
- Толь бичгийн олон улсын стандартад нийцсэн салбарын заалтуудтай.
- Толийн хавсралт хэсэгт герман хэлний дүрэм бус үйл үгийн жагсаалт, галиг үсгийн тойм, элдэв тэмдэг товчилсон үгс, өргөн хэрэглээний хэллэг зэргийг оруулж өгсөн.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Ерөнхий редактор: Ц. Янжмаа , Ё. Отгонтөгс ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789996236587,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015-01-20,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 1248,

ХЭМЖЭЭ: 140 х 95 х 45 ММ ,

ЖИН: 510.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах