Минна но Нихонго

Үндсэн сурах бичиг 2
Япон хэлийг сурахаар зорьсон хүн бүхэнд зориулж “Минна но Нихонго” анхан шатны үндсэн сурах бичгийн 2-ийн нэмж засварласан 2 дахь хэвлэлийг “Монсудар” хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байна. Энэхүү сурах бичиг нь хэвлэгдсэн цагаасаа хойш япон хэл сурч буй хэн бүхэнд хөгжилтэй, хялбар дөхөм аргаар сурахуйц, мөн багшийн хувьд ч гэсэн сонирхолтойгоор заах боломжтой хамгийн сайн сурах бичгээр шалгарч, олон улсад хэрэглэгдэж байна.
“Минна но Нихонго” анхан шатны үндсэн сурах бичиг 2-ын нэмж засварласан 2 дахь хэвлэл нь CD-тэй гэдгээрээ онцлог бөгөөд япон хэлний суурь мэдлэгтэй хүмүүс үзэхэд тохиромжтой. Энэхүү сурах бичиг тухайн орчин нөхцөлд мэдлэгээ хэрэглэх чадварыг эзэмшүүлэх, тодорхой сэдэв бүхий 25 хичээлтэй. Хичээл бүр нь хэлний бичих, уншиж ойлгох, ярих, сонсож ойлгох 4 талт чадварыг сайжруулах дасгал, даалгавруудтай, мөн өдөр тутмын идэвхтэй хэрэглээний харилцан яриаг оруулж, гар зургуудаар баяжуулсан болно. Дасгал даалгаврууд нь а). хэлзүйн бүтцийг сурах в). өгүүлбэрийн загварыг ойлгох с). аман ярианы чадварыг хөгжүүлэх буюу агуулгыг баяжуулах, өөрөө зохиож орлуулах гэсэн шаталсан 3 түвшинтэй. Үндсэн сурах бичиг 1-тэйгээ агуулгын хувьд залгамж холбоотой тул 26-50 гэж хичээлүүд нь үргэлжлэх юм. Хавсралт хэсгээс судалсан бүх хичээлийнхээ мэдлэг чадварыг бататгаж, шалгах боломжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Редактор: З. Цэмбэлдулам ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997315410,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-09-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 332,

ХЭМЖЭЭ: 524 х 524 х 524 ММ ,

ЖИН: 524.0 ГР,

ЦУВРАЛ: Minna no Nihongo цуврал: Анхан шат 2

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах