Мэдээлэл

Онцлох 10 ишлэл: “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” ном

1. Техаст “хамгийн жижиг нохой хамгийн чанга хуцдаг” гэсэн хэлц бий. Өөртөө итгэлтэй залуу түүнийгээ бусдад батлах хэрэгтэй гэж боддоггүй. Баян эмэгтэй өөрийгөө баян гэж хэнд ч итгүүлэх шаардлагагүй. Та өөрийгөө хэн гэдгээ бусдад батлах хэрэггүй. Ямар нэг зүйлийг байнга мөрөөдсөнөөр үнэндээ та тийм биш гэсэн ухамсаргүй бодит байдлыг дахин дахин бий болгодог ажээ.

2. Бидний амьдралыг даавуу гэвэл ээдрээтэй утас нь өвдөлт бөгөөд үүнийг таслах нь боломжгүйгээс гадна хор хөнөөлтэй: Энэ утсыг тасалбал бүгд хамт тасарна. Өвдөлтөөс зайлсхийх гэсээр түүндээ маш их анхаарал хандууулчихдаг. Харин эсрэгээрээ өвдөлтийг тоохооо боливол та дийлдэшгүй болж чадна.

3. Амжилтыг тань тодорхойлох асуулт нь “ Та ямар сайхан зүйлийг хүсэж байна? биш, “Ямар зовлонг тэсвэрлэхийг хүсэж байна” юм. Аз жаргалын харгуй новшийн зүйлс, ичгүүрт байдлаар дүүрэн.

4. Бидний асуудлууд өөр шинэ асуудлыг бий болгохоос гадна бидний аз жаргалыг ч гэсэн бий болгодог.

5. Хэрэв зовлон гарцаагүй, бидний амьдралын зайлшгүй асуудал юм бол бидний тавих ёстой асуулт бол “Би хэрхэн зовохоо болих вэ” биш “Би яагаад, юуны тулд зовж байгаа юм бэ?” гэх юм.

6. Амьдралын гэрэл гэгээтэй талд нь зогс гэсэн яриа байдаг ч үнэндээ бол амьдрал заримдаа үнэхээр новшийн болдог. Энэ тохиолдолд таны хийж чадах хамгийн зөв зүйл бол зүгээр л хүлээн зөвшөөрөх.

7. Өөрийн амьдралын хариуцлагыг хүлээх тусам, бид амьдралдаа илүү эрх мэдэлтэй болно. Өөрсдийн асуудалд хариуцлага хүлэээхийг хүлээн зөвшөөрөх нь асуудлыг шийдэх анхны алхам юм.

8. Сэтгэл зүйн өвчтэй, сэтгэлийн гүн дарамтанд орсон, амиа хорлох бодолд автдаг, илүүд үзэгдэн, хүчинд автаж байсан, хайртай нэгнийхээ үхэл эсвэл аймшигт явдал амссан, ноцтой өвчнөөр өвдөж байсан хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад нэг өрөөнд хийх болбол та дэлхийн бүх хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болно. Учир нь хэн ч амьдралыг ганц ч шарх сорвигүйгээр туулдаггүй.

9. Аливаа зүйлийн дэвшил нь олон мянган жижиг бүтэлгүйтлээс үүсдэг бөгөөд таны хэр их амжилттай байх нь хэдэн удаа бүтэлгүйтсэн байна вэ гэдгээс хамаарна. Хэрэв хэн нэгэн ямар нэгэн зүйлд танаас илүү байгаа бол тэр хүн тухайн зүйлд танаас олон удаа бүтэлгүйтсэн гэсэн үг.

10. Өөрийгөө мөнх биш гэдгээ мэдрэх нь маш чухал. Учир нь бидний энэ амьдрал дах хөгийн хэврэг, хуурамч үнэ цэнийг үлдэн хөөдөг. Бидний ихэнх маань ахиухан мөнгө олох, илүү их алдар нэртэй болж анхаарал татахыг зөв хэмээн бодож , ингэснээр бусдад хайрлагдах болно гэж эндүүрч, өдөр хоног өнгөрөх тусам үүндээ итгэсээр амьдралаа өнгөрүүлдэг бол үхэлтэй нүүр тулгарах үед бидэнд илүү гашуун байх ба  энэ чухал асуултыг өөрөөсөө асуугаарай: Таны жинхэнэ өв хөрөнгө юу вэ?

 

Номын мэдээлэл хүлээн авах