Марк Мэнсон

Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг

Сайхан амьдралд хүрэх эсрэг зам
Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ.
Түүний хоёр дахь ном болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ.
Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан юм.
Энэ ном өвдөлт, зовлонг чинь намдаахад зориулагдаагүй. Тэгээд ч та ингэх нь шударга гэдгийг мэднэ. Энэ ном бол ямар нэг агуу зүйл рүү хөтлөх хөтөч биш. Угаасаа тийм байж ч болохгүй. Агуу гэдэг бол бидний тархин дахь төөрөгдөл, бид өөрсдөдөө хүрэх ёстой гэж тулгасан нэг цэг, бидний сэтгэлийн Атланта юм.
Харин уг бүтээл өвдөлтийг багаж хэрэгсэл, зовлонг хүч, асуудлыг илүү дээр асуудал болгоно. Энэ чинь л жинхэнэ дэвшил. Үүнийг хэрхэн илүү, утга учиртай, илүү нигүүлсэнгүй, даруу төлөв зовохыг заах хөтөч гэж ойлгож болно. Хүнд ачаагаа үл тоон удаан ч гэсэн урагшлахыг, хамгийн их айдастай үедээ ч амар тайван байхыг, уйлж байхдаа ч нулимс руугаа хараад инээхийг заана.
Энэ ном танд хэрхэн бий болгох, бүтээхийг биш, харин хэрхэн алдах, тавьж явуулахад сургана. Уг номыг уншсанаар та өөрийн амьдралдаа дахин бүртгэл явуулж, хамгийн чухлаасаа бусдыг арчин хаях болно. Энэхүү бүтээл танд нүдээ аниад гэдрэг унасан ч та зүгээр байх болно гэдэгт итгэхийг; харьцангуй бага зүйлд ач холбогдол өгөхийг; танд хичээхгүй байхыг заана.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Марк Мэнсон , Орчуулагч: Р. Нармандах , Б. Алтжин , Ц. Наянжин , Редактор: Э. Түвшинбаяр , Г. Сугиррагчаа , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997314796,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-09-22,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах