Мэдээлэл

Өнгөрсөн зууны сүүлийн 50 жил дэх хамгийн алдартай эмэгтэй зохиолчид

Канад романч, яруу найрагч, эсээч Маргарэт Этвүүд 1939 онд Онтариогийн Оттавад төржээ. Бага байхдаа тэрбээр жилийн хагасыг ой хээрт өнгөрүүлж, аавынхаа хамт шавьж судалдаг байв. Энэ зуураа тэрбээр шүлэг, жүжиг, комик бичиж, сургуульд байхдаа зохиолч болно хэмээн шийджээ. Хамгийн унших дуртай зохиолч нь АНУ-н зохиолч Эдгар Аллан По бөгөөд түүний хар бараан нөлөө Маргарэтын зохиолуудад туссан нь ажиглагддаг.

1966 онд анх шүлгийн цоморлигоо хэвүүлсэн ч романууд нь илүү алдартай. 1969 онд “Идэж болох эмэгтэй”  ( The Edible Woman ) анхны романаа хэвлүүлжээ. Түүний байгаль орчны чиглэлээр идэвхитэй санаа дэвшүүлсэн “Шивэгчний яриа”  (Handmade’s Tale) хэмээх дистопи роман , “Орикс, Крэйк хоёр” (Oryx and Crake)  гурвалсан зохиолд нь хүний эрхийн асуудлууд ч шингэсэн байдаг. Тэрбээр утга зохиолын чиглэлээр олон шагнал хүртсэний дотор “Сохор алуурчин”  (Blind Assasin) зохиолоороо Бүүкэрийн шагнал авсан нь багтана.

СОХОР АЛУУРЧИН (2000), МАРГАРЭТ ЭТВҮҮД


Алабама мужийн Монровилл хотод 1926 оны дөрөвдүгээр сарын 28-нд төрсөн Харпер Лий ганцаардмал, эршүүд охин байв. Эцэг нь хуульч бол хамгийн сайн найз нь зохиолч Трумэн Капоте байлаа( Хожим Харпер түүнд романыхаа судалгаааг сэтгэлийн хүчээр хийхэд нь тусалсан юм.)

Тэрбээр Алабамын их сургуульд сурч байхдаа сургуулийнхаа сэтгүүлийн редактор байв. Хуулийн сургуульд орсон хэдий ч зохиолч болохыг хүссэн учир 1949 онд сургуулиа хаян Нью-Йорк руу явжээ. 1956 онд дотны найз нь түүний нэг жилийн зардлыг даан зохиол бүтээл бичих боломж ологох санал тавьжээ. Тийнхүү эргэн тойронд болж буй үйл явдлууд, хүүхэд ахуй цагийнхаа дурсамжтай уялдуулан тэрбээр “Гургалдайг хөнөөхүй”  (To Kill a Mockingbird )романаа эхлүүлж, 1959 онд бичиж дуусгажээ.

Зохиол нь асар амжилтанд хүрч, Лий утга зохиолын олон шагнал хүртсэний дотор 1961 онд хүртсэн Пулицерын шагнал багтана. Түүнийг АНУ-ын Үндэсний урлагийн зөвлөлд ажиллахыг зөвшөөрсөн хэдий ч Лий 1970-аад оноос олны өмнө үзэгдэхээ больжээ. Түүнийг цор ганц л роман бичсэн гэж хүмүүс боддог ч 2015 онд “Харууль тавь” ( Go Set a Watchman ) хэмээх хоёр дахь роман хэвлэгдсэн юм. Лий үнэндээ үүнийг “Гургалдайг хөнөөхүй” –гээс өмнө бичсэн байжээ.

ГУРГАЛДАЙГ ХӨНӨӨХҮЙ (1960),  ХАРПЕР ЛИЙ


Зэди Смит 1975 онд Лондоны умардад англи эцэг, ямайк эхийн охин болж төржээ. Анх Сэди хэмээх нэртэй байсан ч 14 настайдаа нэрээ солин Зэди болжээ. Кэмбрижийн Кингс Коллежийн төгсөх курст сурч байхдаа ”Цагаан шүдэт” (White teeth) хэмээх анхны романаа бичиж, дараа нь АНУ яван Харвардын их сургуульд суралцан, Колумбийн их сургуульд бүтээлч бичлэгийн хичээл зааж байсан бол одоо Нью-Йорк, Лондонгийн хооронд зохиолч нөхөр Ник Лайрд хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Смит утга зохиолын хорь гаруй шагнал хүртжээ. Сүүлийн жилүүдэд богино өгүүлэл, шүүмжлэлт эсээгээр дагнадаг болсон. Гуардиан сонинд гарсан ярилцлагад сурвалжлагч түүнээс зохиол бичих арван алтан дүрмийг нь асуухад тэрбээр “Ямар ч аргаар хамаагүй үнэнийг нь л өгүүл” хэмээжээ.

ЦАГААН ШҮДЭТ (2000),  ЗЭДИ СМИТ


Тэбрээр АНУ-ын хамгийн хүчтэй утга зохиолын дуу хоолой юм. 1993 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэнээр энэ шагналыг хүртсэн анхны Африк гаралт эмэгтэй болсон .1931 онд Охайёо мужид мэндлэхэд эцэг нь Клое Антони Воффорд нэр хайрласан. Тэрбээр хүүхэд байхаасаа ном, хөгжим, ардын аман зохиолд дурлажээ. Ховардын их сургуулиас бакалавр, Корнеллын их сургуулиас мастерын зэрэг авчээ. Ямайка гаралтай Харолд Моррисонтой хэсэг хугацаанд амьдрахдаа хоёр хүүхэдтэй болсон. Нью-Йоркт редактороор ажиллахдаа анхны дөрвөн романаа бичсэн. Тав дахь роман “Хайрт” (Beloved) -ыг нь шагшин хүлээн авч, романаас сэдэлвлэн кино ч бүтэээжээ. 1989-2006 онд Принстоны их сургуулийн профессор болсон. 2005 онд Морррисон хайрт зохиолоо бичих санааг олсон түүхдээ үндэслэн Маргарет Гарнер хэмээх дуурьд зориулж либретто бичсэн. Тэр одоо ч бичсээр байгаа ба утга зохиолын цэнзүүрдэлтийн эсрэг хоолойгоо цуурайтуулахын хамт дарлал мөлжлөгийн талаар бичсээр байна.

ХАЙРТ (1987), ТОНИ МОРРИСОН

Илүү ихийг “Утга зохиол” номоос уншаарай...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Номын мэдээлэл хүлээн авах