Казүо Ишигүро

Клара, Нар хоёр

Энэ бол зөвхөн роботын тухай өгүүлсэн төдий бус, харин робот өөрөө өгүүлсэн, өөрөөр хэлбэл, аливааг түүний өнцгөөс харсан зохиол.
2021 онд уншигчдын хүртээл болсон Клара, Нар хоёр хэмээх эл зохиол түүний найм дахь, Нобелийн шагнал хүртсэнээсээ хойш бичсэн анхны роман нь юм. Намайг бүү явуулаач романы нэгэн адил дистопи роман хэмээх төрөлд хамаарах уг зохиолын үйл явдал нь ойрын ирээдүйд Америкт өрнөдөг. Романы “би” хүүрнэгч Клара бол хиймэл оюун ухаан бүхий андроид робот юм. Клара болон түүний нэгэн адил бусад хиймэл найзуудыг хүүхдүүдэд, тодруулж хэлбэл баян чинээлэг айлын “сайжруулсан” хүүхдүүдэд хань болгох зорилгоор бүтээжээ.
Зохиолын өрнөх орчин 2005 онд хэвлэгдэж байсан Ишигүро Казүогийн Намайг бүү явуулаач зохиолтой төстэй бөгөөд эл хоёр зохиолын үйл явдал хоёул одоогийнхоос бараг ялгарах зүйлгүй ойрын ирээдүйд өрнөнө. Аль аль нь хүний сэтгэлийг хөндөж, тархийг хөвчлөх “Техник технологийн хөгжил хүн байхын учир утгыг өөрчлөх эсэх” тухай бодлын үр суулгаж орхидог. Хамгийн гол нь Клара, Нар хоёр дээрх сэтгэл эмзэглүүлэм чанар яг л Намайг бүү явуулаач дээр гардаг шиг, юу болоод байгааг гол дүр нь огт мэддэггүйд оршино.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Казүо Ишигүро , Translated by: Б. Амарбаясгалан , Editor-in-chief: Н. Жавхлан , Edited by: Д. Отгонтуяа ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789919518653,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Hardback,

PAGES: 344,

SIZE: 210 х 135 х 32 ММ ,

WEIGHT: 395.0 ГР,

Sign up for newsletter