Эндэрс Жулиа

Гэдэс

Хүний биеийн хамгийн "шоовдор" эрхтний тухай хүүрнэхүй
Номын зохиолч Жулиа Эндэрс 2012 онд Гэдэс хэмээх илтгэлээрээ Берлинд болсон Сайэнс Слам шоунд тэргүүн байр эзэлжээ. Энэ илтгэлийн бичлэг YouTube-д шуугиан дэгдээснээс хойш 2014 онд ном нь хэвлэгдэж олон орны уншигчдын хайртай бүтээл болсон билээ.
Энэ ном анагаах ухааны нарийн асуудлуудыг мэргэжлийн бус уншигч ч тун хялбар ойлгохоор энгийн, хөгжилтэй хүүрнэснийг Сэлф Магазин “Ийм төрлийн номыг ингэж амархан уншиж болох юм гэж ер бодсонгүй ...хосгүй өвөрмөц, ил шулуун бичсэн хөгжилтэй, ойлгомжтой ном...” гэж батлан өгүүлсэн юм. Спектатор сэтгүүлийн Виллиам Күүкийн хэлсэнчлэн “Эндэрсийн энгийн, дотно өгүүлсэн номыг түүний эгчийн зурсан хөгжилтэй, ухаалаг зургууд улам бүр чимсэн” байна.
Олон улсын бестселлер энэ ном хүмүүсийн үл ойшоодог гэдэс гэгч эрхтэн маань үнэндээ сайшааж магтууштай гайхамшигт эрхтэн гэдгийг уншигчид харуулах нь гарцаагүй.
Гэдэс маань бидэнд тархи, зүрхнээс дутахгүй чухал атал бид гэдэснийхээ тухай маш багыг мэддэг. Зүгээр л нэг байж байдаг, тэгээд үнэнээ хэлэхэд бүр унжаад санаа зовмоор гэж бидний зарим нь боддог гэдэс маань харин ч маш нарийн цогц, бүр тархи, дархлааны үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдгийг харуулжээ.
Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр баяжигдаж, нэмэлт бүлэгтэй болсон гэдэс ном 2022 онд шинэчлэгдэн дахин хэвлэгдлээ.
Амьдрал хэчнээн аятайхан байлаа ч сэтгэл санаа яагаад ч юм тавгүйтчихдэг. Стресстэх, сэтгэл санаа хямарсан үедээ зөвхөн гадаад нөхцөлийг төдийгүй биеийнхээ дотоод орчныг бас анхаарч үзэхийг номын нэмэлт бүлэгт онцолжээ. Түүнчлэн ямар нэг юм идмээр, эсвэл уумаар санагдах үед бие маань тэр зүйлийг яагаад хүсэж, нэхэж буйн учрыг мэдэж авбал тустай бөгөөд сонирхолтой биш гэж үү? Исгэлэн амтыг хүсэхдээ бид үнэн хэрэгтээ ашигтай бактериуд эрж хайдаг юм биш биз? Энэ талаарх сүүлийн жилүүдэд гарсан шинэ сонирхолтой нээлт болон байцай даршлах гэх мэт жорыг сурч, гэдсээ эрүүлжүүлж, сэтгэлээ эмнэхийг хүсвэл тус номын шинэчлэгдсэн хувилбарыг сөхөөрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Эндэрс Жулиа , Орчуулагч: Т. Ариунсанаа , Редактор: Б. Ундрах , Н. Золжаргал , Редактор: Б. Сувддулам , Г. Сугиррагчаа , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789919518103,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 276,

ХЭМЖЭЭ: 215 х 150 х 10 ММ ,

ЖИН: 370.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах