Жимс, ногоо тарих

Жимс, ногоо тарих бяцхан хөтөч номд газраа хагалах, мод бут суулгах, тайралт хийх, ургацаа хураах тухай дэлгэрэнгүй өгүүлж, зургаар баяжуулан харуулжээ.
Дээрх ажлын явцад алдаа гаргахаас сэргийлэн алхам алхмаар зааварчлан тайлбарласан. Энэ ном зөвлөгөө, санамжаар дүүрэн төдийгүй таныг буруу алхам хийсэн тохиолдолд засахад тань туслах тул удахгүй та өөрөө жимс, ногоо тарьж ургуулах ажлын амтанд орох болно. Уг ном нь "Эхлэлээ тавь", "Мэдлэгээ хөгжүүл", "Чадвараа төгөлдөржүүл" гэсэн үндсэн 3 бүлэгтэй. Бүлгүүдийг нэгбүрчлэн төлөвлөж бичсэн бөгөөд эдгээр нь танд шинэ ур чадвар, арга технологи эзэмшихэд тусална. Та сурсан зүйлдээ тулгуурлан 22 даалгаврыг гүйцэтгэснээр мэдлэг чадвараа улам нэмэгдүүлэх болно.
- Танд салатны навч, улаан лооль, сонгино, сармис, төмс зэрэг хүнсний ногоо болон алим, чавга, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнийг хэрхэн ургуулахыг зааж өгнө.
- Голлох арга барил, шаардлагатай багаж хэрэгслүүд зэргийг таниулахаас гадна тэмдэглэл хэсэг, асуултад хариулах зөвлөгөөнүүд болон сурсан зүйлсийг эргэн сануулах хэсгүүд багтсан.
- Алхам алхмаар хүрэх арав гаруй төслийг багтаасан бөгөөд эцсийн үр дүнг нь харуулснаар та зорилгоо мэдрэх болно.
- Асуудал шийдвэрлэх зөвлөгөөнүүд болон цаашдын төслүүдийг харуулсан дэлгэмэл таван зурагтай.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Ц. Дарьсүрэн ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997311368,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2015-04-01,

FORMAT: Hardback,

PAGES: 192,

SIZE: 304 х 304 х 304 ММ ,

WEIGHT: 304.0 ГР,

Series: Бяцхан хөтөч цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter