Манай үеийн баатар

Манай үеийн баатар роман дөнгөж 26 настай байсан М.Ю.Лермонтовыг алдаршуулж, оросын уран зохиолын хожмын хөгжилд удтал нөлөөлсөн юм. Зохиолчийг Санкт-Петербургт эргэж ирснээс хойш хоёр жилийн дараа буюу 1840 онд анх хэвлэгдсэн гарсан Манай үеийн баатар хэмээх энэхүү романы үйл явдал Кавказад өрнөдөг. Толстой, Достоевский нар бүтээлүүдээрээ оросын алдарт сэтгэл зүйн реализмыг төлөвшүүлж хөгжүүлэхээс хагас зууны өмнө тэрээр нэн орчин үеийн шинжтэй бүтэц, гол баатрууд бүхий, уран бүтээлийн чанараараа хойч үеийн залгамжлагчдынхаа бүтээлээс аль ч талаараа дутахгүй нэгэн романыг ийнхүү өргөн барьсан юм.
Манай үеийн баатар роман хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт бид зохиолын би хүүрнэгч болох нэр нь үл мэдэгдэх орос офицерын хамт Гүржийн нийслэл Тбилис хотоос Умард Осет-Аланийн нийслэл Владикавказ хот руу аялна. Шуурга тавьсан нэгэн шөнөөр уулын даваа давж явахдаа тэрээр Максим Максимыч гэх сайхан сэтгэлтэй нэгэн харуулын ахмадтай танилцана. Максим Максимыч гэр бүлгүй, архи дарс огт амсдаггүй нэгэн бөгөөд би хүүрнэгчээс ялгаатай нь Кавказад он удаан жил амьдарчээ. Энэ Максимыч гэгч эр би хүүрнэгчид Григорий Александрович Печорин гэх нууцлаг, залуухан язгууртан гаралтай эрийн тухай ярьж өгнө. Тэд нэг жилийг зэлүүд зайдуу бэхлэлтэд хамт өнгөрүүлсэн ажээ. Зохиолын жинхэнэ гол баатар болох Печорин чинээлэг айлын хүүхэд бөгөөд Кавказад чухам юу хийж яваа нь уншигчдад удтал бүрхэг байна.
Печорин бол хүүхнүүдийн эрлэг, ид хавтай эр боловч юм бүхнээс амархан уйддаг бөгөөд хүмүүстэй чин сэтгэлийн холбоо үүсгэх чадваргүй болов уу гэмээр нэгэн. Тэрээр сэтгэлт бүсгүй Белагаа эмгэнэлтэй үхлээр алдсаны улмаас ийм чулуун зүрхтэй болсон бөгөөд өөрийг нь найз нөхрөө хэмээн ихэд хүндлэх штабын ахмад, сайхан сэтгэлт өвгөн Максим Максимычийг төдий л тоохгүй байх шиг санагддаг. Печорин, Максим Максимыч нар Владикавказад гэнэт тааралдаж, би баатар эл уулзалтын гэрч болж буйгаар романы нэгдүгээр хэсэг төгсөнө. Ийн уулзсандаа Максим Максимыч ихэд баярлаж, ердөө л Печоринтой тааралдахын төлөө албан үүргээ хүртэл цалгардуулдаг бол Печорин харин хөндий хүйтэн харьцана. Тэрээр Перс рүү аялж яваа бөгөөд Максим Максимыч түүний өдрийн тэмдэглэлүүдийг зориуд хадгалж байснаа буцааж өгөх гэхэд ч авахаас татгалзана. Урам унтрам энэ уулзалтын дараа тэдгээр тэмдэглэлийг Максим Максимыч ч бас өөртөө хадгалахыг хүсээгүй учир би хүүрнэгчид өгдөг. Романы хоёрдугаар хэсгийг бүрдүүлэх эл тэмдэглэлүүдээс уншигчид Печорины жинхэнэ дотоод ертөнцтэй танилцана.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: В. Батболд , Edited by: Э. Солонго , Ж. Хишигжаргал , Editor-in-chief: А. Марал , Technical editor: Д. Очирмаа , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 14,900₮,

ISBN: 9789919517953,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 264,

SIZE: 180 х 115 х 18 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter