Сурч, танин мэдэхэд зориулсан картан тоглоом<br/>50 ширхэг карт бүхий энэхүү тоглоом нь өнгө болон хэлбэр дүрсний талаар сургуулийн өмнөх насанд мэдсэн байх шаардлагатай агуулгыг хамарна. Карт бүрийн ард хариу нь бий. Тиймээс хүүхдүүд картаа ашиглан сургуулийн насны ах, эгч болон аав ээж, ангийн багштайгаа гээд бусадтай хамтран тоглож цагийг зугаатай өнгөрүүлэхдээ аяндаа сурч мэдсэн байх болно.