Жонатан Ливингстон хэмээх цахлай

Жонатан Ливингстон хэмээх цахлай бүтээл нь 1970 онд анх нийтлэгдсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл дэлхий даяар гучаад хэл рүү орчуулагдаж, ойролцоогоор тавин сая хувь борлуулагдсан, дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг болоод амжжээ. Эл номыг уншсан хүмүүс ‘цахлай’ гэдэг үгийг Жонатаны тухай бодохгүйгээр бараг л төсөөлөхийн аргагүй болсон шиг. Тэгэхээр энэ цахлай юугаараа бусдаас онцлог юм бол, бас энэхүү бүтээлийн мөхөшгүй мөнхийн чанар юундаа байна вэ?
Зохиолч Ричард Бах энэхүү номдоо хүмүүний тухай мөнхийн сургамжаа цахлайн амьдралаар дүрслэн харуулсан байдаг. Уг зохиолд Жонатан Ливингстон нэртэй жирийн нэг цахлай ер бусын адал явдалд зориглон гарч буй тухай өгүүлнэ. Тэрээр бусад цахлайн адил хоол олохын тулд загасчны завь бараадан, хаясан өвдөл цөвдлөөр нь амь зогоож амьдрахыг хүссэнгүй. Түүний амьдралын утга учир хоол идэхэд биш, харин илүү холд, бас илүү өндөрт нисэхэд байлаа.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Г. Урансайхан , Н. Жавхлан , Edited by: Э. Цэнгэлсайхан , Д. Очирмаа ,

PRODUCT DETAILS

PRICE: 12,900₮,

ISBN: 9789919518028,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 168,

SIZE: 180 х 135 х 10 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter