Муу залуус

Цоо шинэ, хөгжилтэй зурагт ном орчуулагдан гарлаа.Тэд бол муу залуус. Гэхдээ тэд баатарлаг үйлс хийнэ гээд бод доо.
Тэдний дуу хоолой муу залуус шиг сонсогдож, үнэр нь ч муу залуус шиг үнэртэн, царай төрх нь яалт ч үгүй муу залуус шиг харагддаг. Тэд бол ноён чоно, аварга махчин загас, могой, пирама (жижиг махчин загас) нар юм. Бүгд л тэднийг муу залуус гэж боддог шүү дээ. Харин тэд сайн залуус болох гэж хичээх болно. Тэд номын нэгдүгээр дэвтэр дээр маш олон хөгжилтэй үйл явдалтай учирч баатарлаг үйл бүтээсэн боловч тэднийг хүмүүс муу залуус гэж бодсоор л байлаа. Харин энэ удаагийн дугаар дээр тэд фермээс тахиануудыг суллахаар шийдэх болно. Энэ үйл ажиллагаанд ноён могой их л дуртай харагдсан шүү. Яагаад гэвэл тэр тахиан маханд ухаангүй дуртай гэнэ. Аварчхаад идэж яаж болох билээ дээ. Харин тэдний бүлгэмд хэн нэгддэг гээч. Тэр бол аварга том трантула аалз. Хамгийн сонин нь бусад маань бүгд аалзнаас айж орхих нь тэр. Тэд аалзтай хамтран тахиануудыг аварч чадах болов уу, яах бол?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Д. Цэцэгмаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997317759,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 144,

ХЭМЖЭЭ: 738 х 738 х 738 ММ ,

ЖИН: 738.0 ГР,

ЦУВРАЛ: Муу залуус цуврал: 2-р хэсэг

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах