Эрих Кэстнер

Нисдэг анги

Гайхамшгийн эрэлд цуврал үргэлжилсээр. Энэ удаа бид хүүхэд багачууддаа Германы алдарт хүүхдийн зохиолч Эрих Кэстнерийн "Нисдэг анги" номыг орчуулан хүргэж байна.

Зохиолч Эрих Кэстнер нь 1899 онд Германы Дрезден хотноо төржээ. Хэдийгээр нацистууд засгийн эрхийг авсныхаа дараа ном бүтээлүүдийг нь шатааж байсан ч өнөөг хүртэл уншигчдад хамгийн их хүрсэн, хамгийн алдартай герман зохиолч билээ. Тэрээр уран зохиолын олон арван шагнал, тэр дундаа Ханс Кристиан Андерсений шагнал, Георг Бюхнерийн шагнал зэрэг нэр хүндтэй шагналуудын эзэн болсон юм. Эрих Кэстнер 1974 онд Мюнхен хотноо нас баржээ.
"Нисдэг анги" зохиолыг Германы алдарт хүүхдийн зохиолч Эрих Кестер 19933 онд бичжээ.
Зохиолд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг хэсэг найзуудын зул сарын баярын өмнөхөн өрнөсөн хөгжилтэй, адал явдлаар дүүрэн, баяр гунигтай үйл явлуудыг тусгажээ. "Нисдэг анги" хэмээх жүжгийн зохиолыг бичсэн өнчин хүү Жонни Тротц, үргэлж өлсөж явдаг Маттиас Зельбман, өөрийгөө бусдад батлахыг үргэлж хүсдэг Ули фон Зиммерн, ядуу айлын хүү Мартин Талер бас ааш муутай ч сайхан сэтгэлтэй тэдний багш болоод нууцлаг "Тамхи татдаггүй"-н талаар энэ номд гарна.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Эрих Кэстнер , Translated by: Б. Ундрах , Illustrated by: Б. Энх-Оюун , Edited by: Б. Батцэцэг , Б. Чанагнянгар , Technical editor: Д. Очирмаа , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789919517960,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 214,

SIZE: 200 х 130 х 14 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter