Мастер, Маргарита хоёр

Михаил Афанасьевич Булгаковын “Мастер Маргарита хоёр” зохиол нь хорьдугаар зууны шилдэг романуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Адал явдлаар дүүрэн энэхүү зохиол мөн адил ээдрээтэй замыг туулсаар уншигчдын гар дээр хүрсэн юм.
Олон ч зохиол бүтээлээ хориглуулж, үзэг нэгтнүүддээ баалуулж сэтгэлээр унаж, өөрийнх нь хэлснээр сэтгэл санаа, тамир тэнхээ доройтон байх үедээ буюу 1928 онд Булгаков эл зохиолоо бичиж эхэлжээ. Гэсэн хэдий ч 1930 оны 3 дугаар сард түүний Кабалын хоёр нүүртнүүд жүжгийг хориглосныг мэдээд эхний гар бичмэлээ зууханд хийгээд шатаачихсан гэдэг. Энэ тухай өөрийнх нь “...Буг чөтгөрийн тухай романыхаа гар нооргийг өөрийн гараар шатаалаа” хэмээн ЗСБНХУ-ын Засгийн газарт бичсэн захидал бий. Тухайн цаг үеийн нөхцөл байдал ямархуу байсныг ижил замналыг туулан ирсэн манай орны уншигчид ч гадарлах буй за.
Зохиолчийн өөрийнх нь дүр, алтер-эго гэж хэлж болохоор Мастер галзуугийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нь, зохиол бүтээлээ ч туурвиж чадахгүй, хайртай хүнээ харах эрхгүй байгаа нь, түүнчлэн чөтгөрийн тухай үнэнийг өгүүлсэн ч хэн ч итгэлгүй мөн л эмнэлэгт хүргэгдэх Бездомный (орон гэргүй) хэмээх нууц нэрээр зохиолоо туурвидаг Иван Николаевич Понырев, Мастерын зохиолыг хэвлүүлэх гэж аргаа барах Маргарита нараар тэрхүү хавчигдмал цаг үеийг илчлэн хэлсэн болов уу.
Гэсэн ч, тус роман дээрх “Гар бичмэл хэзээ ч шатдаггүй” хэмээх үг биеллээ олж, зохиолч 1931 онд романаа ахин бичиж эхэлсэн билээ. Хоёр дахь гар бичмэл 1936 онд бичигдэж дууссан ч зохиолч 1940 онд насан эцэс болтлоо зохиолоо хянан засварласаар байсан юм. Эхнэртээ бичсэн захидалдаа “Энэ бол миний сүүлчийн роман” гэж байснаас үзэхэд амьд ахуйдаа зохиолоо хэвлэгдэхийг үзэхгүй гэж мэдэж байсан гэмээр. Үнэхээр ч эл роман зохиолчийг нас барснаас 26 жилийн хойно буюу 1966 онд “Москва” сэтгүүлд хасаж танан, өөрчлөлт оруулсан хувилбараар, цуврал байдлаар хэвлэгдэн анх удаагаа уншигчдад хүрчээ.
Жил бүрийн хаврын тэргэл сарнаар зохиодог бүжигт цэнгүүнээ зохиохоор чөтгөр Москвад иржээ. Өөрийн дагалдагчдын хамтаар хотыг ёстой л нэг орвонгоор нь эргүүлэх шиг болно. МАССОЛИТ хэмээх Москвагийн утга зохиолын холбоодын нэгийн дарга Михаил Александрович Берлиозын толгой тасрахыг зөгнөн хэлж, Варьете театрын захирлын гэрт хүчээр буудаллаж, мөнгөөр бороо оруулж, өөрсдийг нь хуурамч гэж дуудсан нэгний толгойг нь таслаад буцаан залгаж, гадагш гармагц алга болчихдог гоёмсог чамин хувцас тарааж, цагдаа нартай буудалцах зэргээр эсэн бусын хэрэг өдүүлнэ.
Ажил руугаа барьж явцгаадаг хоосон чемодан, хоёрдугаар зэргийн шинэхэн байдал, худал хэлсээр байгаад нүд нь солийчихсон Лапшенникова, гахай болон хувирах Николай Иванович гэх мэт цаг үеэ шүүмжлэн элэглэсэн хошигнолоор эл зохиол дүүрэн.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Ч. Баатар , Editor-in-chief: Б. Хатантөмөр , Edited by: Н. Жавхлан , Ж. Цолмон , Technical editor: Д. Очирмаа , Designed by: Б. Баясгалан ,

PRODUCT DETAILS

PRICE: 29,900₮,

ISBN: 9789919517748,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Leather / fine binding,

PAGES: 488,

SIZE: 210 х 135 х 27 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter