Мөрийч

Фёдор Михайлович Достоевский
Оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевский нь XIX зууны хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ. Уншигч олон түүний агуу романууд болох “Газар доороос бичсэн тэмдэглэл” (1864), “Гэмт хэрэг ба ял шийтгэл” (1866), “Маанаг” (1869), “Карамазовын хөвүүд” (1880) зэрэгтэй хэдийнээ эчнээ танил болсон буй за. Энд дурьдагдаагүй өөр нэгэн зохиол бол 1866 онд бичсэн "Мөрийч" хэмээх роман юм. Хагас намтарчилсан гэж үздэг энэ роман нь Ф.М.Достоевскийн хувийн амьдралтай нягт холбоотой бөгөөд зохиолын гол дүр Алексейг зохиолч өөрөө гэж үзэхэд хилсдэхгүй буй заа.
Мөрийгөөр эхэлж, мөрийгөө дуусгавар болгосон эл зохиолын гол үйл явдал Герман улсын Рулетэнбург буюу Висбаден хотын зохиомол нэрт газар өрнөнө. Генералд хүчин зүтгэдэг залуу багш Алексей, дагавар охин Полинад нь сэтгэл алдрах бөгөөд түүний хэлсэн бүхнийг тушаал хэмээн хүлээн авч, ёсчлон биелүүлдэг. Гэвч Генерал болон генералын эхнэр болж, хэргэм зэрэг горьдож буй Бланш хатагтай, генералаас өрөө авахаар зэхэж буй франц эр Де-Грие, бүгд л тус тусын зовлон гачаалтай байх агаад тэднийг гагц машид баян, яхир эмгэний нас барахыг хүлээсэн мэдээ л холбоно. Үхлийг нь хүлээн суух цаг дор эмгэн гэнэт л өөрийн биеэр тэдэн дээр ирж бүгдийг гайхшруулах агаад төлөвлөсөн, бодсон бүхэн та бүхний зоргоор болохгүй хэмээн батлан харуулах гэсэн шиг, өвлөгдөж ирнэ гэж найдсан мөнгөөр нь мөрийтэй тоглон, хүн бүхний хувь заяа төөргийг рулетын шаариг адил эргүүлээд хаячих нь тэр. Эмгэний бодлоготой ч гэх үү, бодлогогүй ч гэх үү энэ үйлдлийн үр дагаврыг уншигч та зохиолоос мэдэх боломжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Д. Цахилгаан , Edited by: Ж. Хишигжаргал , General editor: Б. Оюунханд , Edited by: Д.Очирмаа ,

PRODUCT DETAILS

PRICE: 16,900₮,

ISBN: 9789997319579,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 364,

SIZE: 180 х 115 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter