Габриел Гарсиа Маркес

Гунигт янхнуудаа дурсахуй

“Шидэт реализм”-ын эцэг гэгддэг Габриель Гарсиа Маркес нь Колумбид, Карибын тэнгисийн эргээс холгүй орших Аракатака хэмээх жижиг хотод 1926 оны 3 дугаар сарын 6-нд мэндэлжээ. XX зууны хамгийн алдартай, нөлөө бүхий зохиолчийн нэгд зүй ёсоор тооцогддог түүнийг “уран зөгнөлт болон бодит байдлыг яруу сайхнаар зохиомжлон, төсөөллийн баялаг ертөнцөд хамтад нь багтааж, нэгэн тивийн аж амьдрал, ээдрээ зөрчлийг илэрхийлэн харуулсан роман, өгүүллэг бичсэн учир” хэмээн 1982 онд Нобелийн Утга зохиолын шагналтнаар тодруулжээ.
2004 онд олны хүртээл болсон Гунигт янхнуудаа дурсахуй хэмээх энэ бүтээл бол Маркесын амьд ахуйдаа хэвлүүлсэн хамгийн сүүлчийн роман юм. “Ерэн насныхаа ойгоор би онгон охинтой галзуу шөнийг өнгөрөөж, өөртөө бэлэг барихаар шийдлээ” хэмээн эхэлдэг эл зохиолд насан туршдаа эмэгтэйчүүдэд мөнгө төлж, шөнийг өнгөрөхөөс өөрөөр хайр дурлалыг огт мэдэхгүй амьдарсан сэтгүүлч өвгөний түүхийг хүүрнэх аж. Монсудар хэвлэлийн газраас өдгөө Г.Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал”, “Зарлагдсан үхлийн товчоон” зэрэг романуудыг хэвлэсэн бөгөөд тус зохиол уншигч таны дараагийн зогсоол болох нь баараггүй буй заа.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Б. Нямдорж , Edited by: Н. Жавхлан , Ж. Хишигжаргал , Д. Очирмаа , Editorial coordination by: Б. Оюунханд , Illustrated by: Б. Төрмөнх , By (author): Габриел Гарсиа Маркес ,

PRODUCT DETAILS

PRICE: 14,900₮,

ISBN: 9789997319487,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 140,

SIZE: 115 х 180 ММ ,

WEIGHT: 250.0 ГР,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter