Романы би хүүрнэгч болох ядуухан франц айлын 15 настай охин нэгэнтээ Мэконг мөрнийг гатлах завиар явж байхдаа залуухан хятад эртэй танилцана. Хятад эрийн том хар лимузин машин хөлөглөснөөс нь харахад хөрөнгө чинээтэй хүн болох нь шууд мэдэгдэнэ. Залуу эр охинтой яриа өдөж, машинаараа хүргэж өгье гэхэд охин саналыг нь хүлээж авна.
Залуу эр охинд анхаарал тавин эргүүлсээр, улмаар тэд уулзалддаг болно. Үгүйрч хоосорсон гэр бүлийнхээ санхүүгийн байдлыг сайжруулна хэмээн найдсан би хүүрнэгч маань мөнөөх залуу эртэй хайр сэтгэлийн холбоо тогтоох ажээ. Тэдний энэ хайр дурлал маш олон талаар зөрчилдсөн харилцаа юм: Насны зөрүү, арьс өнгө, хөрөнгө мөнгөний (үүнээс улбаалан бас нийгмийн байдал, эрх мэдлийн ч) ялгаа болон хэн хэндээ хандаж буй сэтгэл мэдрэмж нь хүртэл эрс тэс ялгаатай. Энэ бүх саад тотгорыг эс харгалзан тэдний харилцаа улам гүнзгийрсээр, хөрөнгө мөнгөтэй боловч аз жаргалгүй, цаанаа л гуниг тээсэн залуухан хятад эр ч охинд сэтгэл алдарснаа үл нууна. Гэвч тэдний өмнө олон саад бэрхшээл буйгийн нэг нь залуугийн эцэг. Маш олон хориг цээр, нийгмийн дэг жаягийг эвдсэн энэ хайр сэтгэлийг эцэг нь хэрхэн хүлээж авах бол?
Buy