Берн Ронда

Нууц

Ронда Берны алдарт Нууц ном нь ижил нэрт телевизийн киноны хамт 2006 онд хэвлэгдэн гарч дэлхий даяар бэстселлер болсон бүтээл билээ.
Зохиолч бэртэлтэй байх үедээ охиноосоо Уоллен Уоттсын “Баяжих ухаан” хэмээх 1910 онд хэвлэгдэн гарсан нэгэн номыг бэлгэнд авсан нь Нууц номыг бичих эхлэл болсон гэдэг.
Энэхүү ном нь дэлхий даяар 20 гаруй сая хувь борлогдож, 50 гаруй орны хэлээр орчуулагдан гарсан ажээ.
Энэ номноос та "Нууц"-ыг эд баялаг, эрүүл мэнд, гэр бүл, аз жаргал болон гадаад ертөнцтэй харьцаж буй харилцаа гээд өөрийн амьдралын бүхий л хэсэгт хэрхэн нэвтрүүлэх талаар суралцах болно. Та өөрийн дотор нуугдмал байгаа тэрхүү хүчийг олж мэдрэх бөгөөд энэ нээлт таны амьдралын бүх талбарт аз жаргал бэлэглэнэ.

"Нууц"-д түүнийг ашиглан эрүүл мэнд эд баялаг, аз жаргалд хүрч чадсан хүмүүс, орчин цагийн багш нарын мэдлэг туршлагаас хуваалцжээ. Мөн "Нууц"-ын тухай мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлснээр тэд хэрхэн өвчин зовлонгоос ангижирч, хэмжээлшгүй эд баялгийн эзэн болж, саад бэрхшээлийг даван туулж, бусдын боломжгүй хэмээн үздэг зүйлсэд хүрсэн тухай гайхамшигт түүхийг өгүүлнэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Берн Ронда ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789996203442,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2011-09-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 198,

ХЭМЖЭЭ: 311 х 311 х 311 ММ ,

ЖИН: 311.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах