Ричард Докинс

Бодит байдлын ид шид

Бид жинхэнэ үнэнийг хэрхэн мэддэг вэ?
Бодит байдлын ид шид: Бид жинхэнэ үнэнийг хэрхэн мэддэг вэ? номыг 2011 онд Британийн биологич Ричард Докинс бичиж, зургийг нь Дэйв Маккийн зуржээ. Уг бүтээл 2011 оны есдүгээр сарын 15-нд Нэгдсэн Вант улсад, 2011 оны аравдугаар сарын 4-нд Америкийн Нэгдсэн улсад олны хүртээл болсон.
Тэрээр энэхүү номыг юун түрүүнд хүүхэд залууст зориулан бичсэн байна. Докинс номоо арван хоёр болон түүнээс дээш насныханд зориулснаа, гэхдээ үүнээс доош насныхан эцэг эх, багшийнхаа тусламжтайгаар номын агуулгыг бүрэн ойлгох боломжтойг бүтээлээ хэвлүүлэхээсээ өмнө ярилцлагадаа дурджээ.
Номын ихэнх бүлгийн эхэнд тухайн байгалийн юмс үзэгдлийн эх сурвалжийг ертөнцийн үүслийн тухай домог яриатай хэрхэн холбож тайлбарладаг байсан тухай өгүүлнэ. Докинс эдгээр домог яриануудаа Вавилон, Иудео-христ, Ацтек, Маори, эртний Египет, Австралийн абориген, умард Европ, эртний Грек, Хятад, Япон зэрэг дэлхийн өнцөг булан бүр дэх соёл иргэншлээс сонгож авчээ.
“Бид ганцаараа юу?” хэмээх гарчигтай есдүгээр бүлэгт харь гарагийнханд олзлогдсон тухай орчин үеийн домог яриа (миф) багтдаг бол “Юмс юунаас бүтдэг вэ?” хэмээх дөрөвдүгээр бүлэгт ямар ч домог үлгэр оруулаагүй байна. Учир нь тухайн бүлэгт өгүүлэх үзэгдлийн тухайд томруулах шил, микроскоп сайтар хөгжихөөс өмнөх үеийн хүмүүс ямар ч мэдлэггүй байсан учир ямар нэг домог яриа ч үүсээгүй байжээ. Олдсон бичвэрүүд нь ч хэрэгтэй чухал мэдлэгээр хомс аж.
Түүнчлэн Докинс залуу үеийнхний өгүүлдэг асан янз бүрийн үйл явдал, үзэл санааны тухайд өөрт нь анх ямар бодол төрж байсныг эргэн дурссан хэсгүүд ч уг номд бий. Зарим нэг бурхны ердөө нэг удаа үйлдсэн ёс бус үйлдлийг багтаасан домог үлгэрийн тухайд, зөвхөн нэг удаагийн үйлдэл нь тухайн үйл явц тасралтгүйгээр цааш үргэлжилж байгаад хангалттай тайлбар болж чадахгүй гэж Докинс үзжээ. Тэрээр энэ мэтээр олон үлгэр домгийг хүчтэй шүүмжилж, энэ номдоо багтаасан байна.
Дараа дараагийн бүлгүүдэд Докинс хувьслын биологи, зүйлийн үүсэл, атомын онол, хараа зүй, гараг эрхсийн хөдөлгөөн, дэлхийн татах хүч, оддын хувьсал, дэлхийн гадаргуугийн тектоник хөдөлгөөн, астробиологийн таамаглал гэх мэт өргөн хүрээний сэдвүүдийг авч үзнэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ричард Докинс , Орчуулагч: Э. Цэнгэлсайхан , Редактор: Н. Жавхлан , Редактор: Э. Түвшинбаяр , Редактор: Х. Солонго , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997312914,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-05-20,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 271,

ХЭМЖЭЭ: 246 х 189 х 17 ММ ,

ЖИН: 845.0 ГР,

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах