Док. Шмидт Герд Дийтрих

Физик

Элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, аман болон бичгийн шалгалт, бие даалтад бэлтгэхэд зориулсан стандарт лавлах
Энэхүү ном нь физикийн шинжлэх ухааны суурь, хүн бүрийн мэдвэл зохих ойлголтуудыг цогц багтаасан, сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр бичсэн лавлах бичиг юм. Ойлголтуудыг зураг, фото зураг, график, хүснэгт, схем зэргийг ашиглаж, энгийн ойлгомжтой үг хэллэг, амьдрал дээрх жишээгээр тайлбарласан нь уншиж ойлгоход ихээхэн дөхөмтэй. Зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм.
Номын эхний бүлэгт физикийн шинжлэх ухаан юуг судалдаг, бусад шинжлэх ухаантай ямар холбоотой, физикийн үүднээс бодож сэтгэх, ажиллах ямар арга хэлбэрүүд байдаг, физикийн нээлт хийх арга замууд, хууль, загвар, онолууд нь юу болох талаар ерөнхий ойлголт өгнө. Дараагийн бүлгүүдэд физикийн салбар ухаануудын үндсэн ойлголтуудыг тодорхойлж, онол, хуулиудыг тайлбарлана. Үүнд: механик, дулаан, цахилгаан, хараазүйн, атомын болон цөмийн физикийн онолууд, байгаль болон техник дэх энергийн салбарууд хамаарна.

Энгийн илэрхийлэлтэй зураглал, фото зураг, товч тодорхой тайлбар, бичвэр, баримт мэдээ зэргийг ээлжлэн оруулсан байх тул номыг нээж үзсэн хүнд унших, бүр дуустал нь судалж үзэх хүсэл төрнө.

Энэхүү номыг
- Физикийн шинжлэх ухааныг судалж эхэлж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгсөх хүртлээ лавлах болгон ашиглах,
- ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд ашиглах,
- Энэ чиглэлийн суурь мэдлэгээ сэргээн бататгах хүсэлтэй хүн бүхэн ашиглах боломжтой.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Док. Шмидт Герд Дийтрих , Проф. Хохе Детлеф , Док. Кюблбек Иозеф , Translated by: Б. Тамир , Scientific editor: Р. Бавуудорж , Technical editor: Б. Төмөр , Designed by: Б. Баясгалан ,

PRODUCT DETAILS

PRICE: 39,900₮,

ISBN: 9789997314499,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2019-04-22,

FORMAT: Hardback,

PAGES: 384,

SIZE: 210 х 148 ММ ,

Series: Суурь мэдлэг цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter