Жорж Лейкофф

Зааны тухай бүү бод!

Үнэт зүйлсээ мэд, Маргааны хараг хүрээг тодорхойл
Баруун жигүүрийн радикал үзэлтнүүд дундаж америк иргэдийг өөрсдийн ашиг сонирхлын эсрэг санал өгөхөд хэрхэн ятгаж ирсэн юм бол гэж гайхаж байна уу? Энэ чинь ердөө харах өнцгийг тогтоох асуудал шүү дээ, тэнэгхэн минь! Зааны тухай бүү бод! хэмээх энэ ном Америкийн улс төрийн хэлний тухайд өргөн баялаг агуулгатай, чухал гарын авлага бөгөөд улс төрийн харах өнцөг, харах хүрээг хянаж буй хүн тэрхүү хүрээ жаазанд ямар зураг хийхийг ч мөн шийднэ гэдгийг сануулна. Бид ямар гэгчийн хог новш дунд шигдэж орхисныг ч энэ бүтээл газрын зураг мэт дэлгэрэнгүй дэлгэн харуулна. Прогрессивчүүд улс төрийн ярианы өнгө аясыг хэрхэн тодорхойлж чадахыг, түүнчлэн энэ явцдаа улс орноо, эх дэлхийгээ хэрхэн илүү сайхан болгож чадахыг бидэнд заажээ.
Арван жилийн өмнө буюу 2004 онд энэ номын анхны хэвлэл худалдаанд гарахад, нийгмийн болон улс төрийн асуудлуудын харах өнцгийг хэрхэн тодорхойлохыг бараг хэн ч мэддэггүй, хэн ч энэ тухай боддоггүй, ярилцдаггүй байв. Харах өнцгийг тодорхойлох хэмээх асуудал нь харах өнцгийн семантикийн салбарын эрдэмтдээс гадна огт мэдэгдэж танигдаагүй, хэлэлцэгддэггүй ойлголт байлаа.

Зааны тухай бүү бод! номын арван жилийн ойн энэ хэвлэл нь харах өнцгийг тодорхойлно гэж юу вэ, харах өнцгийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг хураангуйлан дүгнэхээс давж гарна. Энэ хэвлэлийн зорилго нь бол чухам юу болж өнгөрснийг, харах өнцгийг тодорхойлох тулаанд Ардчилсан намынхан яагаад ухарч ялагдсаныг, энэ тухай юу хийж болохыг хэлэлцэх юм.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Жорж Лейкофф ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997318305,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: ,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 232,

SIZE: 433 х 433 х 433 ММ ,

WEIGHT: 433.0 ГР,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter