Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Түгжигдсэн нь
Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 50 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Зул сарын баяр болох дөхсөн байлаа. Харин энэ үед Грег нэг зүйлд ихэд санаа зовох болов. Санта муу үйл хийсэн хүүхдүүдэд бэлэг өгдөггүй шүү дээ. Тиймээс өөрийгөө сайн хүүхэд шиг харагдуулахын тулд арай сайн талаас нь харуулах гэж захиа бичихийг оролдоно...
Тэрээр нэгэн өдөр зохиомол нохой тэжээх болов. Тэр бол компьютерын тоглоом л доо. Грег нохойдоо хэрэгтэй зүйлийг нь авч өгөх ёстой байсан тул ээжээсээ мөнгө гуйсан ч тэр зөвшөөрсөнгүй. Ингээд Грег өөрөө мөнгө олох хэрэгтэй болж, айлуудын гадаах цасыг цэвэрлэв. Гэтэл энэ нь даанч бүтэлтэй зүйл болсонгүй. Айлын гадаах талбайг мөсөн гулгуур болгож орхиод дараа нь өөрөө янзлах ажилд унах нь тэр...
Удалгүй сургууль дээр монита зохиох боллоо. Энэ бол бие биедээ нууцаар бэлэг өгдөг тун сонирхолтой тоглоом л доо. Харин Грегт тийм ч сонирхолтой санагдсангүй.
..."Би Дин Деларсон гээд аль дээр үеэс мэддэг хүүхдэд бэлэг өгөх хэрэгтэй болоод байв. Гуравдугаар ангид байхад намайг Дин төрсөн өдрийн баяртаа урьж байсан боловч ээж төрсөн өдрийг нь андуурч, би тэднийд бүтэн долоо хоногийн өмнө оччихсон."...
гэх мэт маш олон хөгжилтэй зүйлсээр дүүрэн энэ удаагийнхаа дугаарыг уншин Грег хаана, яагаад түгжигдсэн талаар олж мэдээрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жефф Кинни , Орчуулагч: Б. Хүсэлбадрах , Редактор: Ц. Оюумаа , Б. Батцэцэг , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997317612,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 224,

ХЭМЖЭЭ: 203 х 140 х 14 ММ ,

ЖИН: 300.0 ГР,

ЦУВРАЛ: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 6-р дэвтэр

ШАГНАЛ

Nickelodeon Kids' Choice Awards 2014 он , Nickelodeon Kids' Choice Awards 2015 он , Nickelodeon Kids' Choice Awards 2016 он ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах