DK

Байгалийн гайхамшгууд

Энэхүү номд байгаль дэлхий амьд ертөнцийн тухай олон гайхалтай зүйлийг дэлгэн харуулжээ. Бид бүхний амьдардаг газар дэлхий хэрхэн яаж бүтдэг, амьтан ургамал юунаас тогтож, яаж амьдардаг талаар хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчдийн тэр болгон мэдээд байдаггүй зүйлсийг хүртэл харуулсан юм. Тус номд шүр, эрдэс бодис, үнэт чулуу, нэг эст амьтнаас эхлэн олон төрлийн амьтан ургамлын талаар тайлбарласан бөгөөд өнгөлөг зураг, тодорхой жишээтэй тул ойлгоход тун хялбар төдийгүй сонирхолтой байх болно шүү.
Алт гэж юу вэ? Алт хэрхэн бүтэж, юунаас үүссэн болохоор нь үүнийг үнэт чулуу гэж нэрийддэг вэ? Африкийн зүүн хэсгийн гүн цэнхэр далайн элсэн аралд ургадаг, өвөрмөц хэлбэр дүрстэй, аварга том модны талаар урьд өмнө сонссон уу? Энэхүү сонирхолтой модны нэрийг орчуулбал "Луугийн цус мод" гэх нэртэй болох аж. Харин яагаад ингэж нэрлэсэн талаар мэдэхийг хүсвэл энэ номоос уншаарай. Мөн далайд амьдардаг "Цэргийн хөлөг" хэмээх амьтан байдаг бөгөөд тэр далайн залхагтай хэлбэр хэмжээгээр тун төстэй. Харин энэхүү амьтанд хэзээ ч бүү хүр. Түүнд хүрсэн даруйдаа тэр дороо үхэх аюултай аж. Үнэхээр айдас хүргэм, бас сонирхолтой биш гэж үү?
Хэрэв таны хүүхэд биологи, амьд байгалийн талаар сонирхдог бол энэ ном үнэхээр сайхан бэлэг болох болно шүү. Харин үүний талаар тийм ч их сонирхдоггүй ч гэсэн хүү/охиндоо авч өгвөл сонирхлыг нь татах нь гарцаагүй юм. Мэдээж багш нарт бол тун хэрэгтэй ном болох нь гарцаагүй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 39,900₮,

ISBN: 9789997317667,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 224,

ХЭМЖЭЭ: 735 х 735 х 735 ММ ,

ЖИН: 735.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах