DK

Дэлхийн түүхийг бүтээсэн 100 нээлт

Энэ номд манай дэлхийн хамгийн агуу бүтээлүүд төсөөллөөс хэрхэн амьдралд бодитоор биелэлээ олсон тухай хэн бүхний төдийлөн мэддэггүй сонирхолтой баримт, түүхийг өгүүлжээ. Итгэхийн аргагүй төсөөлөл төдий байсан ч өнөө цагт бидний амьдралын салшгүй хэсэг болсон зурагт, автомашин зэргийг зохион бүтээж дэлхийн түүхийг өөрчилсөн эдгээр хүмүүс таныг гайхшруулж, итгэл, урам зориг өгөх болно.
Ахуй амьдралтай салшгүй холбоотой маш олон зүйлсийн хэрхэн бүтсэн түүхийг бүтээлч хэв загвар, өргөн цар хүрээтэй агуулгаар дамжуулан өгүүлэх “Дэлхийн түүхийг бүтээсэн зуун нээлт” ном нь энгийн л нэг түүхийг ном биш. Автомашин, нисэх онгоцоос эхлээд зурагт, радио, хэвлэх төхөөрөмж, гэрлийн чийдэн, эм тариа, салхин сэнс, цахилгаан гитар, жинсэн өмдний тухай олон талын мэдлэг өгч чадна. Түүнчлэн хүүхдүүд өдөр тутамдаа хэрэглэж буй эд зүйлсээ хэрхэн бүтэу бий болсон, зохион бүтээгчид аливаа зүйлийг хийхдээ хэр их хугацаа зарцуулж , амжилтад хүрэхээсээ өмнө хичнээн удаа бүтэлгүйтдэг зэргийг мэдэж авна. Дорлинг Киндерслийн бусад танин мэдэхүйн номын адил олон эх сурвалж, судлаачдын баг хамтран энэ номыг бүтээсэн юм. Амьдарч буй дэлхий ертөнцөө илүү сайхан болгох, эд юмсыг илүү үр өгөөжтэй болгон шинэчлэх сэдлийг хүүхдүүдэд төрүүлж, бодитоор ойлгуулах нь энэ номын онцлог, ач холбогдол юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK , Орчуулагч: Г. Ундармаа , Редактор: Ч. Мөнхтуяа , У. Бямбаням , З. Булганаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 22,900₮,

ISBN: 9789997310996,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2014-10-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 128,

ХЭМЖЭЭ: 276 х 223 х 15 ММ ,

ЖИН: 701.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах