Лев Н. Толстой

Анна Каренина



Оросын алдарт зохиолч Лев Толстойн бүтээл “Анна Каренина” нь анх 1878 онд бүрэн эхээрээ хэвлэгджээ. Үүнээс өмнөх 1875-1877 оны хооронд тухайн үеийн өдөр тутмын сонинд цувралаар хэвлэгдэж байсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Толстойн алдарт “Дайн ба энх” романы дараа орох хоёр дахь том бүтээл нь бөгөөд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай өгүүлнэ. Дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдаж, дэлгэцнээ алдарт Гарбо, Вивиен, Самойлова... гээд үе үеийн кино одууд түүний дүрийг мөнхөлжээ.
Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Лев Н. Толстой , Орчуулагч: Ш. Очирбат , Редактор: Э. Түвшинбаяр , Редактор: Г. Хавчуур , Дизайнер: С. Батжаргал , Дизайнер: Б. Төгсжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997310378,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Leather / fine binding,

ХУУДАСНЫ ТОО: 996,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 50 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах