Фёдор Михайлович Достоевский

Маанаг (Идиот)

Ф.М Достоевский-н Маанаг роман нь хамгийн анх “Русский вестник” сэтгүүлд 1868 онд хэвлэгдэн гарсан бөгөөд 2002 оны алдарт Норвегийн номын клубын 100 шилдэг номд багтсан зохиол билээ. Энэхүү зохиол нь зохиолчын агуу зургаан романы нэг бөгөөд 1860-аад оны Достоевский-н философи, ертөнцийг үзэх үзлийг хамгийн гүн илэрхийлсэн бүтээл юм.
Маанаг романыг бичих санаа зохиолчид анх Европоор аялах үед нь төрсөн гэдэг. Эхний хэсгийг Женев хотод, дунд хэсгийг Италид, төгсгөлийг Флоренцид байхдаа 1867 оны 9 сарын 14-нд бичиж дуусгажээ.
Ф.М.Достоевскийн гурван оргил бүтээлийн нэг гэж үнэлэгддэг, зохиолчийнхоо нэрийг дэлхий даяар дуурсгасан уг зохиол тэртээ 1868 онд хэвлэгдсэн боловч өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар буй бөгөөд бидний хойч үе ч унших нь гарцаагүй. Тийм ч учраас Достоевскийн уг зохиолыг мөнхийн бүтээл гэж болно. Тэгвэл үүний нууц юунд оршиж байна вэ? Үе үеийн уран бүтээлчдийн сэтгэлийг татсаар ирсэн мөнхийн сэдвүүд гэж бий, түүний нэг нь яах аргагүй хүний мөн чанар, хүний сэтгэл, мэдээж хайр. Достоевский чухам энэ л сэдвүүдэд өөрийн олон бүтээлээ зориулсан учраас түүний зохиолууд хэзээ ч улирч оддоггүй биз ээ. Зохиолч энэхүү романаараа төгс /идеальный/ хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалдаа дурдсан нь бий. Харин хаанаас тийм хүнийг “төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу? Үгүй. Тиймээс зохиолч энэхүү дүрээ хүүхэд ахуйгаасаа өвчилсөн өвчнөө байгалийн гоо үзэсгэлэнт Швейцарийн ууланд, цөөхөн хүнтэй нэгэн тосгоны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж, хүүхдүүдийн хайр, итгэлийн дунд хэдэн жил амьдарснаар эдгэрсэн нэгэн орос залуугаар төлөөлүүлжээ. Тэрхүү өөдрөг үзэлтэй, хүнлэг нинжин, бусдыг чин сэтгэлээсээ ойлгодог, бүр Христээс дутахгүй энэрэнгүй сайхан сэтгэлт залуу Орос руу, Петербург хотыг зорин явж буйгаар зохиол эхэлнэ. Харамсалтай нь эх орон нь хүний ийм сайхан талыг эргүү тэнэг, маанаг мангар гэж харах болтлоо нийгмийн оюун санааны гажуудалд автсан байх ажээ...
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Фёдор Михайлович Достоевский , Орчуулагч: Ч. Баатар , Редактор: Н. Жавхлан , Редактор: Ч. Мөнхтуяа , Редактор: Э. Түвшинбаяр , Дизайнер: Н. Нямдорж , Зураач: Б. Төрмөнх ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997311474,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 740,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 42 ММ ,

ЖИН: 935.0 ГР,

Номын хэсгээс

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Номын мэдээлэл хүлээн авах