Мүраками Харүки

Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд

Дэлхийд алдартай, Японы зохиолч Харүки Мүракамигийн 13 дахь зохиол болох "Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" ном нь 2013 онд Японд хэвлэгдэн гарсан даруйдаа ганцхан сарын дотор сая сая хувь борлогдон бэстселлер болсон юм. Муракамигийн энэхүү бүтээл нь уран зохиолын шидэт реализмын урсгалд хамаардгаараа онцлог юм.
1990 оны эхээр Нагояд амьдарч байсан залуухан Цүкүрү галт тэрэгний буудлыг дэндүү ихээр сонирхдог нэгэн. Ахлах сургуулийн сурагч түүнд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй салшгүй дотно дөрвөн сайн найз байдаг байв. Тохиолдлоор ч тэр үү найзууд нь цөм өнгө орсон нэртэй, Хоёр хүүгийн нэгийг нь Акамацү ("улаан нарс"), нөгөөг нь Оүми ("цэнхэр далай") гэдэг. Хоёр охиныг Ширанэ буюу "цагаан үндэс", Күроно буюу "хар тал" гэнэ. Цүкүрүгийн нэр л ганцаараа ямар ч өнгөгүй ажээ.

Харамсалтай нь 1995 оны нэг өдөр, түүнийг Токиогийн Их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан байх үед найзууд нь учир шалтгаанаа ч хэлэлгүй түүнээс холбоогоо нэгэн зэрэг таслав. Тэр явдал Цүкүрүд нөлөөлөн өөрийгөө өнгөгүй хоосон мэтээр төсөөлж үлдсэн амьдралаа ганцаараа зожгирон өнгөрүүлэх үндэс суурь болсон аж.

16 жилийн дараа Токиогийн төмөр замын галт тэрэгний буудалд барилгын инженер мэргэжилтэй Тазаки Цукүрү 36 нас хүрсэн байлаа. Түүний шинэ найз охин Сара хуучин найзуудаа олоод нүүрээ буруулсан шалтгааныг нь заавал олж мэд хэмээн зөвлөнө. Түүнийг өнгөрсөн рүү аялах урт удаан аялал хүлээнэ...
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Мүраками Харүки ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997316783,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 328,

ХЭМЖЭЭ: 224 х 224 х 224 ММ ,

ЖИН: 224.0 ГР,

САЙШААЛЫН ҮГ

Зүгээр ч нэг түүх биш, бясалгал тайвшрал мэт... Дүрүүдээс хөндүүрлэл, сэтгэлийн шарх мэдрэгдэнэ.

Los Angeles Times


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах