Оэ Кензабүро

Хувийн асуудал

Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн Хувийн асуудал роман 1964 онд анх хэвлэгдэн гарч, гарсан даруйдаа Шинчёоша утга зохиолын шагналыг хүртэн, уншигч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Хагас намтарчилсан энэхүү бүтээл нь зохиолчийн бүхий л зохиол, туурвилаас дэлхий даяар хамгийн их алдаршсан нь бөгөөд дэлхийн олон орны хэлнээ хөрвүүлэгджээ. Тус романд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох болсон бэлтгэл сургуулийн багш нэгэн залуугийн тухай өгүүлдэг.
Эхнэр нь төрөхөөр эмнэлэгт хэвтэж байх зуур Шувуу хотоор тэнэж яваагаар уг зохиол эхэлнэ. Эцэг болсон хүний хувьд магадгүй хэзээ ч аялж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ тэр Африк руу аялах хүсэлдээ хөтлөгдөн газрын зураг худалдан авч, автомат тоглоомууд бүхий зугаа цэнгээний газраар хэсүүчлэн, харьж явах замдаа нутгийн танхай залуусын зодоон цохионд хүртэл өртөнө. Маргааш өглөө нь нэгэн эмч Шувууд, хүү нь тархины ивэрхий хэмээх тун ховор тохиолддог гажигтай төрсөн тул удаан наслахгүй байх магадлал маш өндөр гэдгийг, хүсвэл тусгай мэргэшсэн эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэж болох тухай мэдэгдэнэ. Гэвч хүүхэд хэвийн өсөж бойжно гэдэг нь үндсэндээ боломжгүй ажээ. Энэ гунигт мэдээ Шувууг маш хүнд дотоод зөрчилд унагаж орхино. Учир нь, тэрээр дотроо, “тун удалгүй “Мангас хүүхэд” хэмээн нэрийдэх хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхэд аль болох хурдан үхэх нь бүгдэд дээр” хэмээн шийддэг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Оэ Кензабүро , Орчуулагч: Ц. Онон , Редактор: М. Ганцацрал , Редактор: Ж. Хишигжаргал , Редактор: П. Сарангарав , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997316868,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-06-26,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 210,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 24 ММ ,

ЖИН: 350.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах