Т.Баясгалан

Эрийн сайн Хан Харангуй

Монгол хүн бүрийн сайн мэддэг Хан Харангуйн туулийн дөрвөн гол эх сурвалж бий. Үүнд Окины, Б.Ринчений, Кызылийн, тод үсгийн гэсэн дөрвөн хувилбар хамаарна. Хан Харангуй нь туулийн ноён оргил Жангар, Гэсэрийн дараа орох ард түмний сод бүтээл юм.
1929 онд Буриадын Окин нутгаас олдсон «Хан Харангуй» нь нэлээд бүрэн бүтэн, чухал хувилбар болох тул энэхүү эхийг хэн бүхэнд ойлгомжтой болгон хялбаршуулж, хүнд үг хэллэгийг эерүүлэн засаж, тайлбар зүүлт хийн, найруулснаар туулийн уран сайхны амт шимт, чансаа муудаагүй, харин ч хүүхэд багачууд, олон нийтийг «ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ» туультай танилцахад дөхөм болгож өгсөн хэрэг юм. Энэхүү туулийн ерэн алд биетэй, есөн төө чихтэй нарийхан чун хүрэн морь төдийгүй Эрийн сайн Хан Харангуй, Улаадай мэргэн баатрын зэр зэвсэг, эд хэрэглэлийг зургаар илэрхийлэхдээ угсаатны зүй, чимэглэх урлалын үүднээс нарийн судалж, орчин үеийн урлагийн хэв шинжид нийцүүлэн, туульд дүрслэгдсэн ихэсгэл, хэтрүүллийг уран сайхнаар үзүүлсэн зургууд нь үйл явдлыг бодит мэт төсөөлөн бодоход тусалж, улмаар сонирхон шимтэн унших болно.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Т.Баясгалан , Edited by: Г. Ариунцэцэг , Associate editor: Н. Цэрэнбат , Р. Түвшинцэнгэл , Illustrated by: Б. Жавхлантөгс , Designed by: Г. Гариг ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997310965,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2015,

FORMAT: Hardback,

PAGES: 108,

SIZE: 286 х 225 х 15 ММ ,

WEIGHT: 710.0 ГР,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter