Ханс Магнус Энценсбергер

Тооны чөтгөр

Математикаас айдаг хэн бүхний ширээний ном
“Тооны чөтгөр” бол математик судалж буй хүүхэд, залуучуудад зориулсан ном. Анх 1997 онд герман хэлнээ хэвлэгдэн гарч, өдгөө дэлхийн 26 хэлнээ орчуулагдан, сая гаруй хувь борлогдсон олон улсын бестселлер бүтээл. Номонд 12 настай Роберт хүү 12 шөнийн зүүдэндээ тооны чөтгөрөөр математик заалгаж буй талаар гардаг.
Роберт хүү математикт үнэхээр дургүй. Мөн тэрээр дахин дахин давтагдах өөдгүй муухай зүүдэндээ ч дургүй. Жишээлбэл, тэрээр аварга том загасанд залгиулах юм уу эцэс төгсгөлгүй гүн ангал руу унаж байна гэж зүүдлэн тайван унтаж чаддаггүй байлаа. Харин нэг шөнө зүүдэнд нь тооны чөтгөр зочилсноор энэ аймшигт зүүднүүдээс салж сэтгэл амрах ч тооны чөтгөр математик ярихаар ирснийг мэдээд зүүдэндээ хүртэл математик хийнэ гэж үү хэмээн уур нь хүрнэ. Гэсэн ч тооны чөтгөр арван хоёр зүүдний турш Робертийг илбэ шидийн ертөнцөөр аялуулж, төгсгөлгүй тоо, анхны тоо, фибоначчийн дараалал, алтан харьцаа зэрэг математикийн ертөнцийн олон гайхамшгийг харуулдаг. Уншигч бид ч мөн хүүгийн зүүдээр аялах тусмаа математикийн гүн рүү нэвтэрч ихийг сурна.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Ханс Магнус Энценсбергер ,

PRODUCT DETAILS

PRICE: 18,900₮,

ISBN: 9789997315830,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2019-04-09,

FORMAT: Paperback,

PAGES: 230,

SIZE: 590 х 590 х 590 ММ ,

WEIGHT: 590.0 ГР,

Image: sample content (inside page)

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter