Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрд суугаа уншигчид Ж.К.Роулингийн бичсэн гайхамшигт ''Харри Поттер ба Философийн чулуу'' зохиолтой танилцаж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү ном долоон боть болж хагас тэрбум уншигчдын гарт хүрсэн билээ. Дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншжээ. Ная гаруй хэл дээр орчуулагдсан энэхүү цувралыг бид монгол уншигчдадаа албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсээр байна. Харри Поттерын адал явдлуудыг өгүүлэх долоон боть номын гурав дахь нь болох ''Харри Поттер ба Азкабаны хоригдол'' нь уншигчдын хамгийн дуртай зохиол юм. Хорин жилийн хугацаанд 500 сая уншигчтай болсон энэхүү цуврал дэлхий дахинд үнэ цэнээ хадгалсан хэвээр байж, хэн бүхнийг гайхамшигт хөтлөн, үеийн үед уншигдах нь дамжиггүй.
Хүнд байдалд орсон шидтэнүүдэд зориулсан яаралтай тээврийн хэрэгсэл болох Хүлэг баатрын автобусанд тавтай морилно уу! Хэрэв таныг саваагаа үзүүлээд дотогш орох юм бол бид хүссэн газарт чинь хүргэж өгөх болно.
Хүлэг баатрын автобус харанхуйд Харри Поттерын урд ирж зогсоход түүний Хогвартс сургуульд өнгөрөөх ахин нэг ер бусын жил эхлэх нь тэр.
Харанхуйн эзэн лорд Волдимортын ойрын туслах гэгдэж, нэгэн хүчтэй хараалаар нэг дор арван гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Сириус Блэк гэгч зартай зандалчин Азкабаны аймшигт цайзад арван хоёр жил хоригдсоны эцэст оргожээ. Түүний нуугдсан газрыг олох хоёр л сэжүүр байсан бөгөөд Азкабаны цайзын хуягууд түүнийг зүүдэндээ “Тэр Хогвартст байгаа хэмээн ярихыг сонсжээ.’’ Ингээд түүнийг Харри Поттерын араас явж буй гэх цуу яриа дэгдэнэ. Харри Поттер одоо шидтэний сургуулийнхаа өндөр хана хэрэм дотор, найз нөхдийнхөө дунд байсан ч аюулаас зайлах аргагүй боллоо. Хичээлийн шинэ жилийн мэргэ төлгийн анхны хичээл дээр профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь ''Үнсэлт''-ээрээ хүний сэтгэл зүрхийг сордог гэгддэг ДЕМЕНТОРУУД оргодол, гэмт хэрэгтнийг барихаар Хогвартс сургуулийг манах болжээ.
Харригийн адал явдал үргэлжилсээр...
Buy