Ж. К. Роулинг

Харри Поттер ба Философийн чулуу

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү болох Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, уран зөгнөлт алдартай зохиолын эхний боть нь юм. Тус зохиолд ид шидтэнүүдийн сургууль болох Хогвартс болон лорд Волдеморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттер хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлдэг.
Уг цуврал зохиолын эхний дэвтэр болох «Харри Поттер ба Философийн чулуу» нь 1997 онд худалдаанд гарсан даруйдаа амжилт дагуулж дэлхий даяар алдартай бүтээл болжээ.
Ид шидтэний Хогвартс сургуулийн тухай хэзээ ч сонсож байгаагүй Харри Поттер Прайвет Драйв гудамжны дөрвөн тоотод амьдардаг байв. Тэгтэл нэг өдөр түүнд захидал ирлээ. Шаргалдуу цаасан дээр ногоон бэхээр бичиж улаан лац дарсан захидлыг нагац ах эгч хоёр нь тэр даруй хураан авчээ.
Гэвч Харрийн арван нэгэн насны төрсөн өдрөөр Рубеус Хагрид гэдэг гялалзсан бяцхан хар нүдтэй аварга биет ирж гэнэтийн гайхалтай мэдээ дуулгана. Харри Поттер бол шидтэн бөгөөд түүнийг ид шидтэний Хогвартс сургуульд элсүүлэхийг урьжээ.
Гайхамшигт адал явдал эхэллээ!
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Ж. К. Роулинг ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997314574,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-11-25,

FORMAT: Hardback,

PAGES: 344,

SIZE: 507 х 507 х 507 ММ ,

WEIGHT: 507.0 ГР,

Series: Харри Поттер цуврал: I боть

САЙШААЛЫН ҮГ

Би өнөөг хүртэл Харригийн хурц ухааныг биширч, гайхамшигтай адал явдалд нь татагдаагүй арван настай хүүхэдтэй учирч явсангүй.

Independent


Ер бусын, гайхамшигтай, ид шидийн адал явдал.

Mirror


Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай ангид хүртэл нам гүм болдог гэж багш нар ярьдаг.

Guardian


Орчин үеийн уран зохиолын гайхалтай адал явдлуудын нэг.

Sunday Telegraph


Харри Поттерын түүх бол насанд хүрэх хүртлээ дахин дахин амтархан унших хүүхдийн номын гайхалтай ертөнц юм.

TLS


Prize

Nestlé Smarties Book Prize Gold Medal 9–11 years 1997 Year , FCBG Children’s Book Award Overall winner in Longer Novel Category 1997 Year ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter