Александр Грин

Аранзал дарвуул

Аранзал дарвуулт хөлөг нь 1923 онд бичигдсэн адал явдалт, романтик зохиол юм. Хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдварын хэзээ ч дуусашгүй хэлхээг өгүүлэхийн зэрэгцээ, жинхэнэ хайр дурлал ба түүний мөн чанарыг уран яруу илэрхийлжээ.
Загасчдын жижигхэн тосгонд охин Ассолын хамт аж төрдөг бэлэвсэн эр Лонгрен амь зуулгаа залгуулахын тулд модоор сийлсэн тоглоомон онгоц хийж зардаг ажээ. Нэг л өдөр хаа нэгтээгээс аранзал дарвуулт хөлөгтэй ханхүү ирж өөрийг нь авч явна гэж Ассол охин үнэн голоосоо итгэнэ.

Язгууртан гаралтай хүү Артур Грей хэрцгий эцгээсээ зугтан, тэнгис далайгаар аялж яваад худалдаачны хөлгийн ахмад болдог ба Ассолын тосгонд ирэх үедээ охинд сэтгэл алдардаг. Тэр нутгийнхнаас охины хүсэл мөрөөдлийг сонсоод түүнийг бодит болгохыг хүсдэг. Өөрийгөө хараахан олоогүй яваа хүүхэд багачуудад төдийгүй хүсэл мөрөөдлөөсөө өөр замаар алхаж яваа насанд хүрсэн хүмүүс ч уншихад илүүдэхгүй.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Александр Грин , Translated by: Ч. Баатар , Edited by: Б. Хатантөмөр , А. Бямбасүрэн , Illustrated by: Ж. Төгсбаяр , Cover design or artwork by: Л. Нямдорж , С. Батжаргал , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 9,900₮,

ISBN: 9789997305862,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2009,

FORMAT: Paperback,

PAGES: 188,

SIZE: 200 х 130 х 10 ММ ,

WEIGHT: 155.0 ГР,

Series: Гайхамшгийн эрэлд цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter