О. Цогту
Төвөдөд эргүүлсэн япон сэлэм
Төвөдийн бослогыг дарахад оролцсон Монгол морин цэргийн түүх.
Тус бүтээлд Манж го улсын үеийн монголчуудын амьдралыг түлхүү өгүүлэх бөгөөд ХIX зууны сүүл үед Азийн үндэстэн угсаатнууд нойрноос сэрж, Европын орнуудын хоорондын өрсөлдөөн, колончлолын түрэлтийг ойлгож ухаарах болсноор, тус үйл хэргийн эсрэг үзэл дэлхий нийтийг хамарч эхэлжээ.
Түүхч Акира Оно буюу Огонуус Цогтугийн XX зууны дунд үеийн Өвөр Монголчуудын ахуй амьдрал, хувь тавилангийн тухай өгүүлсэн бүтээлүүдийг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байна. Түүний бүтээлүүд тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн аман түүхийг архивын материал хэрэглэгдэхүүнээр баяжуулан бичсэн байдгаараа онцлогтой.
Маш олон монголчууд Хятадын засгийн газар, хятадуудын үйлдсэн их хядлагыг “Үйлийн үр, Тэнгэрийн гэсгээл” гэж тайлбарлажээ. Учир нь “Монголчууд, төвөдүүд угтаа нэг гэр бүл мэт харилцаатай байсан юм. Гэвч монгол морьт цэрэг нь 1959 онд ХКН-ын тушаалаар төвөдүүдийг алан хядсанаас болж, тэнгэрийн гэсгээл хүртсэн” гэж бодох болжээ. Гэвч энэ нь үнэндээ хятад хүмүүсийн байгуулсан их гүрэн жижиг буурай үндэстний хувь заяагаар тоглосон бөгөөд бослого дарах үйл хэрэгт оролцсон монголчууд болон алагдаж хороогдсон төвөдүүдийн эмгэнэлт түүх юм. Япон маягийн орчин үеийн цэрэг дайны эрдмийг энэхүү хядлагад ашигласан явдал билээ.
Buy