Петер Вуоллебен

Модны нууцлаг амьдрал

Ой судлаач Петер Вуоллебены Модны нууцлаг амьдрал хэмээх энэхүү гайхалтай ном 2015 онд анх Герман улсад худалдаанд гарснаасаа хойш дэлхий дахинаа 35 орны хэлээр орчуулагдан гарч, Нью-Йорк Таймсын бестселлер бүтээл болжээ. Петер Вуоллебен ойн мэргэжилтнээр ажилласан олон арван жилийнхээ арвин баялаг туршлагаас уудлан та бидэнд ойн ертөнцийг цоо шинэ өнцгөөс дэлгэн толилуулж байна. Ой модны тухай шинэ мэдээ мэдээлэл, уран сэтгэмж дүүрэн уг номд байгалийн гайхамшгийг ер бусын гайхширал төрүүлэм дүрслэн өгүүлжээ.
Ой бол хүн бидний хүсэж тэмүүлэн очих дуртай орчин, анир чимээгүй, онгон дагшин байгалийн бэлгэдэл юм. Ойн нэрт мэргэжилтэн Петер Вуоллебен энэхүү номдоо модны нууцлаг далд амьдралыг хачин жигтэй талаас нь дүрслэн үзүүлжээ. Мод ой санамжтай, хоорондоо мэдээлэл солилцдог, өвдөлтийг мэдэрдэг, тэр бүү хэл наранд түлэгдэж, бас үрчлээтдэг гэнэ. Жишээ нь, царс мод өөр хоорондоо химийн үнэрт бодисоор харилцах аж. Мод шавжийн дайралтад өртвөл үнэрт дохио илгээх ба эргэн тойрных нь мод мэдээг хүлээн авмагцаа минутын дотор зэвсэглэн, шавжийг үргээх тусгай гашуун бодис ялгаруулдаг ажээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Петер Вуоллебен , Translated by: Р. Сүнжидмаа , General editor: Г. Сугиррагчаа , Technical editor: П. Сарангарав , Designed by: С. Батжаргал ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997315441,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2019-02-05,

FORMAT: Paperback,

PAGES: 256,

SIZE: 200 х 125 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter