Б. Төрмөнх

Зун

Хайлтын ном
Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатарын амьдрал жилийн дөрвөн улиралд хэрхэн өрнөдгийг харуулсан Хайлтын номуудтай танилцаарай. Бичвэргүй, том дэлгэмэл нүүр дүүрэн зургуудаас хүүхэд дүр тус бүрийг хуудас дамнуулан хайн олж өөрсдөө түүх зохион ярьж, шинэ нээлт, аялал хийх болно. Номд хүүхдийн сайн мэдэх нийслэл Улаанбаатар хотын байшин барилга, гудамж талбай, орчныг дүрсэлснээр таньдаг, мэддэг газраа хараад хуудас бүрээс олж харсан бүхэндээ урамшин баярлах болно. Гурваас дээш насанд хүүхэд юмсыг ажиглан, таних, нэрлэх, нуугдаж тоглох, эрж хайх сонирхол нь эрс нэмэгддэг. Энэ төрлийн номуудыг үзсэнээр хэл яриа нь хөгжиж, юмсын хоорондын уялдаа холбоог ойлгож, ажиглалт, ой тогтоолт сайжирч, бусадтай чөлөөтэй харьцах чадвартай болдог. Номд гарч буй дүр тус бүр хавар юу хийж, зун ямар хувцас өмсөж, намар хаашаа явж, өвлийг хэрхэн өнгөрүүлж буйг хамтдаа харцгаая.
Урин хавар дуусаж, таатай сайхан зун цаг ирлээ. Өнгийн цэцэгс дэлгэрээд нийслэл Улаанбаатар хот маань улам ч өнгө нэмжээ. Хотынхон тун завгүй, бужигнасаар л байна. Тэнд жуулчид хоттой танилцаж явна. Бабу, Бобо хоёр шинэ найзууд хайхаар гарлаа. Цэцэгээ хүүхдээ түрсээр төв шуудан орохоор явж байна. Харин Базараа, Туяа хоёр хамт гүйдэг болжээ. Цацаа өдөржин л ном уншина. Өндөр өвөөгийн тахианууд зөндөө дэгдээхэйтэй болсон байна. Сүхбаатарын талбайд рок хамтлагийн тоглолт болж байна. Долгор дэлгүүрээр явж байгаад дараа нь эмнэлэг орохоор явлаа. Онгоцны буудал, Хүннү худалдааны төв, Сүхбаатарын талбай, шатахуун түгээх станц, төв шуудан, замын цагдаа, сурагчид, барилгачид, машин, автобус тэр ч бүү хэл шуудангийн хажууд ном зардаг дээлтэй ахыг ч энэхүү номоос харж болно шүү.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Б. Төрмөнх ,

PRODUCT DETAILS

PRICE: 18,900₮,

ISBN: 9789997312945,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2019-01-07,

FORMAT: Board book,

PAGES: 14,

SIZE: 653 х 653 х 653 ММ ,

WEIGHT: 653.0 ГР,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter