Том Анг

Гэрэл зураг

Дэлгэрэнгүй зурагт лавлах
Энэ ном нь хүн төрөлхтний гэрэл зургийн үүх түүх болон чанартай, сайн зураг авах арга техник зэргийг нарийн тодорхой өгүүлсэн дэлгэрэнгүй зурагт лавлах юм.
Бид нүдээ аниад, харсан зүйлээсээ хэсэг бусгийг эргэн санадаг бол зургийн аппарат секундын дотор анивчихдаа бүх деталиудыг хадгалж авдаг. Гэрэл зураг болгонд илэрдэг энэхүү боломж нь хүний харсан зүйлийг мөнхжүүлж бидний зөн совинд утга учир бэлэглэдэг. Зургийн аппарат нь дэлхий дээр болж буй бүх үйл явдлыг толинд тусгах боломж олгож байгаа юм. Үүлэнд даруулсан уул, үзэсгэлэнт шилтгээн, хүмүүсийн дотно харилцаа, сая сая жилийн өмнөх гараг ертөнцийн гэрэл зургийг зургийн аппаратаар буулгаж болно. Гэрэл зураг нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, худалдаа, цэрэг армийн салбарт маш чухал хэрэгсэл төдийгүй ихэнх хүмүүсийн харилцааны хэлбэр болж өгдөг. Шинэ санааг танилцуулах, шинэ чиг хандлагыг түгээхэд гэрэл зургийг дэлхий даяар хэрэглэж буй агаад олон нийтийн мэдээллийн сүлжээгээр амжилттай байхын тулд гэрэл зураг хэрэглэхгүй байхын аргагүй болж байна. Гэрэл зургийн түүхэнд дэлхийг өөр өнцгөөс, шинээр харахад уриалсан гэрэл зурагчид маш олон бий. Эдгээр шинийг санаачлагч, зохион бүтээгч, мөрөөдөмтгий хүмүүсийн гэрэл зургийн түүхийг сонсоход зугаатай, санаа алдмаар, урам зориг авмаар санагддаг. Түүхэнд болсон үйл явдлыг ойлгосноор бүтээлч энергийг сэргээж, өнөөдрийн гэрэл зурагчдад ирээдүйн уран бүтээлийн сэдлийг төрүүлж өгөх юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Том Анг , Орчуулагч: С. Өнөр , Ц. Энхболд , Н. Цэрэнбат , Ханнес Биндер , Ц. Хатанбаатар , Г. Хулан , Редактор: Э. Түвшинбаяр , Ч. Мөнхтуяа , Д. Мөнхцэцэг , Дизайнер: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 69,000₮,

ISBN: 9789997312006,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2014-02-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 400,

ХЭМЖЭЭ: 301 х 252 х 30 ММ ,

ЖИН: 2330.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах