Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Родрикийн дүрмээр
Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 56 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег Сүнсний баярын үеэр болон сургууль дээрээ, гэртээ болсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж. Тухайлбал,

Лхагва гараг
Ээж маань Родрик бид хоёрыг гэрийн ажилд түлхүү оролцуулахаар шийджээ. Тэгээд бид хоёрт орой бүр аяга таваг угаах үүрэг ноогдуулав. Дүрэм нь бүх аягаа угааж дуусахаас нааш тв болон видео тоглоом тоглохыг хориглоно. Родрик бол аяга таваг угаахын хувьд дэлхийн ХАМГИЙН МУУ хамтрагч байв. Оройн хоол дуусмагц тэр дээд давхрын ариун цэврийн өрөөнд цаг гаруй суучихна. Тэгээд түүнийг буугаад ирэхэд би аль хэдийнээ бүгдийг нь угаагаад дуусгачихсан байдаг юм. Энэ талаар аав, ээжид гомдоллоход Родрик үргэлж нэг л үнэмшилгүй хариулт өгдөг байлаа (Тэр нь "миний бие цагийн хуваарийн дагуу ажилладаг гэсэн үг)...
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Жефф Кинни , Translated by: Б Хүсэлбадрах , Edited by: У. Чулуунчимэг , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997315731,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

PUBLISHED: 2017-12-05,

FORMAT: Paperback,

PAGES: 232,

SIZE: 210 х 145 х 17 ММ ,

Series: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 3-р дэвтэр

Prize

New York Times 2007 Year ,

Image: sample content (inside page)

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter