DK

Хөгжим

Дэлгэрэнгүй зурагт түүх
Үндэс угсаа, соёлын ялгаа, үзэл бодлын зөрүүнээс үл хамааран хөгжим түүхийн явцад хүмүүний сэтгэлийн бүхий л утсыг хөндөж ирсэн билээ. Хөгжим: Дэлгэрэнгүй зурагт түүх ном дун, ясаар урласан нэн эртний хөгжмийн зэмсгээс орчин цагийн гитар, синтезатор хүртэлх түүхийг он цагийн дараалал, тодорхой улс орон бүрээр дэлгэрэнгүй харуулах болно.
Тус номд дундад зууны үеийн эгэл дууллаас сонгодог хөгжмийн гайхамшигт тэсрэлт, түүгээр дамжин гарч ирсэн орчин үеийн блюз, жааз, хип хоп урсгалууд зэрэг хөгжмийн төрөл, хэв маягуудын үүсэл гарлыг онц сонирхолтойгоор тайлбарлажээ. Орон орны хөгжмийн зэмсгүүдийн гоёмсог дүр төрх, төгөлдөр хуур, хийл хөгжмийн хувьслыг харахын зэрэгцээ Моцарт, Жорж Гершвин, Элвис Прэсли, Дэвид Боуи зэрэг агуу уран бүтээлчидтэй дотно танилцах болно. Бодит мэт зураг, сонирхолтой баримтууд бүхий Хөгжим: Дэлгэрэнгүй зурагт түүх номоос дуу хөгжим дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилсөн тухай олж мэдээрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 48,000₮,

ISBN: 9789997311290,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2014,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 400,

ХЭМЖЭЭ: 341 х 341 х 341 ММ ,

ЖИН: 341.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах