Параг Ханна

Холболтын газарзүй

Дэлхийн соёл иргэншлийн ирээдүйг зураглахуй
“Холболтын газарзүй” ном нь “Хоёр дахь ертөнц” (The Second World), “Дэлхийг хэрхэн удирдах вэ?” (How to Run the World) хэмээх шилдэг борлуулалттай номуудын зохиогч Параг Ханнагийн бүтээл юм.
Холболт бол XXI зууны хамгийн хүчтэй зэвсэг. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцдөө ахин инженерчлэл явуулж зам тээвэр, цахилгаан, харилцаа холбооны дэд бүтэц зэрэгт хөрөнгө оруулалт хийж, дэлхийн өндөр хөгжилтэй мега хотуудыг өөр хооронд нь холбож байна. Холболтын газарзүй номд стратегич Параг Ханна Украйнаас Иран, Монголоос Өмнөд Солонгос, Пакистанаас Нигери, Арктикийн тойргоос Өмнөд Хятадын тэнгис хүртэлх газруудаар аялж урьд өмнө байгаагүй хурдтай өөрчлөлтүүдийг уншигчид нарийн тодорхой тайлбарлана.
Тэрээр зэвсэгт хүчнийхэн хилийн зурвасаас гадна нийлүүлэлтийн сувгийг хэрхэн хамгаалж буйг, улс орнууд газар нутгийн төлөө гэхээсээ илүү төмөр зам, суваг хоолой, усан онгоцны маршрут, интернэт шугам сүлжээний төлөө тэмцэлдэж буйг уг номдоо дэлгэн харуулжээ. Энэ шинэ талбарт өрсөлдөгчдийн хамгийн гол зорилго нь бүх зах зээлтэй нэгэн зэрэг холбогдоход оршино. Шинэ технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн ачаар нөөц баялгийн төлөө дайн гарах магадлал үгүй болж, зам тээврийн томоохон коридорууд, эрчим хүчний системүүд нь Африкийн колони улсуудын хилийг эмхэлж цэгцэлнэ гэж Ханна үзжээ. Бутарч унаж буй мэт харагдах дэлхийн энэ хаосын цаана тэднийг нэгтгэх холболтын үндэс суурь тавигдаж буй ажээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Параг Ханна ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997315618,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-05-08,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 484,

ХЭМЖЭЭ: 549 х 549 х 549 ММ ,

ЖИН: 549.0 ГР,

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах