Сүнз

Дайтах урлаг

Сүнзийн Дайтах урлаг хэмээх уг ном 2500 орчим жилийн өмнө бичигдсэн боловч өдгөө ч үнэ цэнээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд бизнес, хувь хүний хөгжлийн гол бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Тухайлбал, Харвардын их сургуулийн Бизнесийн сургууль уг номыг хичээлийнхээ гол гарын авлага болгон авч үздэг байна. Түүнчлэн Пентагон, CEO.сom зэрэг газруудаас гаргасан заавал унших номын жагсаалтад багтжээ.
2500 жилийн өмнө бичигдсэн “Сүнзийн дайтах урлаг” хэмээх энэ ном дэлхийн цэрэг дайны онолын хамгийн анхны зохиол. Сүнзийн Дайтах урлаг ном анх цэрэг дайны стртатегийн гарын авлага болж бичигдсэн боловч өдгөө амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүхний гарын авлага болоод байна. Дотоод гадаадын олон үйлдвэр, аж ахуйн нэгж, пүүс компаниуд энэ номын үзэл санааг эдийн засгийн удирдлага, зах зээлийн борлуулалтын арга барил болгон ашиглаж, “цэргийн эрдмийг бизнесийн зориулалтаар хэрэглэх” болсон нь сонирхолтой.

Сүнз шилдэг жанжны чадварыг доорх байдлаар ангилжээ.

- Хамгийн гарамгай дайчин дайсныхаа төлөвлөгөөг эвдэж талаар болгоно.
- Түүний дараачийнх нь дайсныхаа холбоо сүлбээг үгүй болгоно.
- Удаах нь цэргийн хүчийг нь дайран довтлохыг эрмэлзэнэ.
- Эрдэм ухаанаар хамгийн дорой нь хот балгадыг бүслэн сууна.

Сүнзийнхээр бол амжилтад хүрэх дээд зэргийн стратеги нь байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө хамгийн бага гарз хохирол, зардал гарган ялах явдал юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Сүнз ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997312488,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-03-27,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 178,

ХЭМЖЭЭ: 579 х 579 х 579 ММ ,

ЖИН: 579.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах