Эрх чөлөөний тухай

Жон Стюарт Миллийн 1859 онд анх нийтлэгдэж, дараа нь удаа дараа хэвлэгдэн гарсан Эрх чөлөөний тухайд номыг бүрэн гүйцэт зөв ойлгохын тулд түүний бусад философийн болон улс төрийн нийтлэлүүдтэй танилцах хэрэгтэй болно. Түүний бүх зохиол бүтээлтэй нь ялангуяа Лессе-фейрийн үндэслэл ба хязгаар буюу хөндлөнгөөс үл оролцохын зарчмыг авч үзсэн түүний Улс төрийн эдийн засгийн зарчмууд (Principles of political Economy) номын төгсгөлийн бүлэгтэй холбогдуулан ойлгох хэрэгтэй болно. Түүний нийгмийн ба улс төрийн эргэцүүлэл нь дараахь гол нэр томьёонуудын
хүрээнд эргэлдэж байдаг : 1. хэрэгтэй байдал (utility), боловсрол/хүмүүжил (education), ардчилал (democracy), социализм (socialism), империализм (imperialism)
Эрх чөлөө ба удирдлага хоорондын тэмцэл нь түүхийн үе шатуудыг тодорхойлох үйл явцад хамгийн түрүүнд нүүр тулсан ойлголт байсныг эртний Грек, Ром, ялангуяа Английн жишээнүүд ойлгуулж өгсөн. Гэхдээ ийм сөргөлдөөн аль эрт дээр үед харьяат албат буюу тэдгээрийн тодорхой зарим анги давхарга ба засгийн хооронд явагддаг байж. Анх эрх чөлөө гэдгийг төрийн эрх мэдэлтнүүдийн дарангуй үйлдлээс хамгаалах утгаар нь ойлгодог байлаа.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: С. Лхагважав , Edited by: Б. Дөлгөөн , Designed by: С. Батжаргал ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997317360,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 196,

SIZE: 197 х 125 х 12 ММ ,

Series: Монсудар нийгмийн ухаан цуврал: VI дэвтэр

Image: sample content (inside page)

Sign up for newsletter