Fifty shades бол Э.Л.Жеймсийн бичсэн эротик трилоги бөгөөд Fifty Shades of Grey (2011), Fifty Shades Darker, Fifty Shades Freed (2012) хэмээх гурван дэвтэртэй билээ. Уг цувралд төгсөх ангийн оюутан Анастасия Сийл, залуу бизнесмэн Крисчен Грэй нарын хайр дурлалын түүхийг өгүүлдэг билээ.
Утга зохиолын ангийн оюутан Анастасия Стийл нэгэн өдөр санаандгүй тохиолдлоор их сургуулийнхаа нууц ивээн тэтгэгч, бизнес эрхлэгч Крисчен Грэй-ээс сурвалжлага авахаар очно. Түүнийг дур булаам, ухаалаг, сүрдмээр сайхан залуу эр байх юм гэж тэр даанч санасангүй. Гэнэн, цайлган Ана ноён Грэйд өөрийн эрхгүй дурлаж өдрөөс өдөрт түүн рүү тэмүүлж буйгаа ухаарах бөгөөд гоо үзэсгэлэн, биеэ даасан байдлыг нь ноён Грэй ч анзааралгүй орхиж үл чадна. Харамсалтай нь Грэй-ийн асар их хөрөнгө мөнгө, улс дамнасан бизнес, төгс сайхан гэр бүл, дур булаам гадаад үзэмжийн цаана мөсөн уул шиг хар бараан сүүдэр нуугдах аж.
Тэрээр эмэгтэй хүнийг эрхшээлдээ оруулж гаж байдлаар таашаал авдаг нэгэн билээ. Гэвч энэ байдал Анастасияд дурлалаасаа татгалзах хангалттай шалтгаан болж чадах болов уу?
Buy